Хо Ши Ми-ний нэрэмжт лаборатори 14 дүгээр сургуулийн бага ангийн багш Ж.Анхбаяр “Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог”-т зочноор уригджээ. Түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- Хүүхэд аав, ээждээ хэлээгүй нууцаа багшдаа л ирж хэлдэг. Тийм болохоор бага ангийн багш яг л хүүхэд шиг цайлган болчихдог.
-Шавь нарынхаа итгэлийг алдахгүйн юм сан гэж хичээдэг.
-Би хүүхэд байхдаа л “Том болоод багш болно” гэж мөрөөдсөн.
-Залуу багшийн хамгийн том бэрхшээл бол нэг ангийн 50 хүүхэд бус харин тэдний ард байгаа аав ээж, эмээ өвөа нартай харилцах хамгийн хэцүү.
-1-2 ангид туслах багш байвал нэн сайн. Гэвч ийм бололцоо өнөөгийн Монголын боловсролын салбарт бүрдээгүй байна.
-Монголын нийгэм багш нарын ажлын хариуцлага хийгээд ачааллыг мэддэг, тиймээс ч өндөр цалинтай гэж боддог. Гэтэл 500 мянган төгрөг байсан цалин жагсаал цуглааны дүнд 600 мянга болсон.
- Хүүхэд бүрийн асуултаас ухаарал, сургамж авч, өөрөө ч бас давхар суралцаж байдаг багшийн мэргэжил хамгийн гэгээн ариухан.
-Зургаан настнууд хөдөгнөөн ихтэй болохоор тэр бүхэнд багш анхаарал хандуулна. Хэл ярианы түвшин, хичээлд анхаарахаас илүү их зүйлд сэтгэл чилээнэ.
-Хамгийн чухал нь тухайн хүүхэд ар гэрт нь ямар нэгэн асуудал тулгарсан байхад тэрийг нь мартуулж зааж байгаа хичээлд бүрэн төвлөрүүлэхэд ихээхэн анхаарна. Үүний тулд багш бүхнээс судлаач байх чадвар шаардагдана.
Хүүхэд бүхний нүдний харцнаас, түүнд чухам юу тохиолдсоныг мэдэж авч, ар гэрт асуудал гарч уу, ангид асуудал гарч уу гэдгийгг харгазан үзэж байж хичээлээ заана.
-Гаднаас нь харахад багшийн хөдөлмөр 45-хан минутаар хэмжигдэх мэт боловч тухайн хүүхдийн насан туршийн боловсрол, мэдлэгийг залуурддаг болохоор зүйрлэшгүй.
- Хо Ши Мин-ний нэрэмжит 14 дүгээр лаборатори сургууль 3500 орчим суралцагч, 150 орчим багштай. Монголын хамгийн анхны хоолны технологийг өөрөө хийдэг болсон жишиг сургууль юм.
-Манай сургууль сургалт, заах арга зүйн олон талт судалгааг явуулж бусад сургуульд туршлагаа түгээн дэлгэрүүлж ирсэн судалгааны том төв. Хөдөө орон нутагт ч заах арга зүйн үр дүнг хуваалцаж, жишиг болж байдаг эрдмийн ордон.
Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД-ээс
Эх сурвалж: Зууны мэдээ сонин