АТГ-аас ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг гэрээс нь баривчилжээ
АТГ-аас, ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр өнгөрсөн шөнө гэрээс нь саатуулж, баривчилсан байна.
Одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа бөгөөд 48 цагийн хугацаанд түүний гэр болон албан газарт шалгалт явуулах аж. Урьдчилсан байдлаар түүнийг 10 гаруй эмч, сувилагчыг ажилд оруулах нэрийдлээр авилга, хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн үзсэн гэх мэдээлэл байгаа юм.