Уур хилэн, үзэн ядалтыг хэрхэн давах вэ?

Уур хилэн, үзэн ядалтыг хэрхэн давах вэ?

ХҮН БИЕИЙН ТАЙВАН байдлыг бус СЭТГЭЛИЙН ТАЙВАН байдлыг эрхэмлэж явах нь чухал...

Хүн өөртөө хүчтэй дургүйцэл төрөхөөс өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Учир нь азгүй явдал тохиолдох, тавьсан зорилгодоо хүрэхэд саад болох зэрэгт дургүй хүрэх, гуниглах, үзэн ядахад уур хүрдэг. Иймд, өөртөө хүлцэх сэтгэлийг хөгжүүлж, ХҮЧТЭЙ ДУРГҮЙЦЭЛ төрөхөөс өөрийгөө хамгаалж чаддаг байх хэрэгтэй.

УУР бол ӨӨРИЙН чинь хамгийн том ДАЙСАН. Уурлахын оронд асуудлыг үүсгэсэн хүнд хүндлэл үзүүлж, тэдэнд зөв хандсанаар өөртөө үнэлж баршгүй ТЭВЧЭЭР ТЭСВЭР хатуужил олж авдаг. Өөрөөр хэлбэл, хэдийчинээ уурлана, төдийчинээ мунхаглалд орж оюун санааны гэгээлэг тал нь бүрхэг болдог, зүгээр л өнгөрөөж болохуйц зүйлийг уурлахаар асуудал байсан уу гэдгийг тунгаахгүй бол өөрийн гэрлэн биедээ толбо суулгаж сөрөг энергийг биедээ татаж авдаг.

Бид ХАМГИЙН ХАЙРТАЙ эрхэм хүмүүсдээ уурлан уцаарлаж, дэргэд нь хэрүүл хийж хараал хэлдэг. Энэ байдал өөрийн чинь одоо болон ирээдүйн амьдралд ширүүн хүйтэн өдрүүд болон угтахыг та ойлгох хэрэгтэй.

ТЭГВЭЛ ЯАХ ВЭ? Уурлах сэтгэлийг яаж номхотгох вэ? Энэ байдлыг ҮҮСГЭХГҮЙ байх арга хүн бүрт байдаг. Юуны түрүүнд ДУУГҮЙ БОЛЧИХ хэрэгтэй. Дуугүй байх үедээ өөрөөсөө “би яагаад уурлаад байна вэ?” гэж дахин дахин асуу! Хүн уурласан үедээ энэ яагаад миний уурыг хүргээд байна вэ? гэж гаднаас хариу хайдаг ингэвэл ямар ч үр дүнд хүрэхгүй. Харин энэ чухал асуудал мөн үү гэж өөрөөсөө асуугаад сэтгэлээ уурын мунхгаас суллаж чөлөөлж сурвал эерэг байдал таньд үүсэх болно.

Нар хэт халахад халууцдаг, бүдэг байвал даардаг. Ертөнцийн юм бүхэн хоёр талтай. Сайн зүйл бодож сайн үйл хийхэд өөртөө сайхан бүхнийг татна.Үүний эсрэг уурлаж бухимдаж, хараан зүхэж, худлаа ярьж, хүн зовооход өөртөө муу зүйлийг л бий болгож эхэлдэг.

ТЭГЭХЭЭР...ЯАХ ВЭ? Доромжилж л байг урт наслаг. Дээрэлхэж л байг гэгээрэг. Өөдөөс нь сайн сайхныг л хүсчихвэл ямар ч уур уцаар, гай барцад чамд ирэхгүй.

Бид муу юмыг мартахгүй удаан хадгалдаг хэрнээ сайн сайхан юмыг дорхноо мартдаг. Тэгэхээр эергээр нь сайныг санаж үлдээд мууг нь мартаж байх хэрэгтэй...Жнь:" ЯАХ гэж ингэж байдаг юм бэ? ХӨ" гэхэд л ярианы эрч хүч зөөлөн хандлагатай найрсаг болдог.Хүн бүхэн үгийнхээ төгсгөлд “ХӨ” гэдэг аялга хэлээд сурчих хэрэгтэй. Жишээ нь: “Наадахаа аваад өг!”, Наадхаа аваад өг дөө хө!” Өөр сонсогдож байгаа биз?!.

Бид үр хүүхдийнхээ дэргэд юугаа ч нуухгүй, тэднийг балчир, ойлгохгүй гэж бодоод тоохгүй хэрэлдэж, муудалцдаг хэр нь нэгийгээ үнсэж хайрлах болохоороо хүүхэд харчихна гээд байдаг. Тэгэхээр эсрэгээр нь баймаар байгаа юм. Йимд хүүхэддээ муу муухай зүйлийг үзүүлэхгүй сонсгохгүй байх нь маш чухал. Тэдний далд ухамсарт аав ээжийн сайн муу үг, үйлдэл бүгд бичигдэж хожмоо үр хүүхэд чинь та бүхний алдааг давтах болно.

Уурлахад нүүрэн дээр 74 булчин зангирдаг харин инээхэд 4 булчин зангирдаг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр эхнэр нөхөр хоёр уурласан үедээ бие биедээ зурвас бичиж өгөхөөр тохироод,сүүлдээ хэд хэд бичээд ирэхээр багасаад сүүлдээ ичээд бичихээ больж ярилцдаг болдог. Жишээ нь: гудамжинд нэг хүнийг уур чинь хүрээд алгадаад авъя, зөрүүлээд алгадна, та байнга л хэн нэгнийг муулж сөрөг ярьдаг бол эргээд танд тийм л зүйл ирнэ. Та ямар үйл хийнэ түүнийхээ үрийг л хүртэнэ.

Тэгэхээр өдий хүртэл туулж ирсэн амьдрал чинь зөвхөн таны л үйлийн үр өөр хэнийх ч биш. Маш олон хүн түүнээс болж би зовж байна, тэр байгаагүй бол би сайхан амьдрах байсан юм гэдэг. Тэгвэл үгүй. Харин ИРЭЭДҮЙД таны үйлийн үр гээд зурагдчихсан юм байхгүй ӨНГӨРСӨНД л байдаг. Бүх зүйл танаас л шалтгаална.

Ер нь аливаа зүйлд дургүйцэх, уурлах, үзэн ядах тусам давтагдах, үргэлжлэх магадлал өндөр байдаг .Энэ нь СЭТГЭЛИЙН ТЭНЦВЭР ач холбогдол хэт өгч буйтай холбоотой. Тиймээс, аливааг ХОШИГНОЖ хүлээж авах, огт ТООХГҮЙ байхад л дотоод ухамсраа сургах боломж бидэнд бий болж ирнэ.

Аливаа сөрөг сэтгэл хөдлөл бидний эрхтэнд хэрхэн нөлөөлдгийг харцгаая. 

Уур бухимдал – Элэг

Уйтгар гуниг – Уушги

Санаа зовних – Ходоод

Стресс – Тархи, Зүрх

Айдас – Бөөр

Иймд өвгөд дээдсийнхээ сургасан

УУЛ МОРИЙГ ЗОВООНО

УУР БИЕИЙГ ЗОВООНО гэсэн ардын сайхан зүйр үгийг ямагт өөртөө сануулж байгаарай.

Дуугүй байх, инээмсэглэх нь хамгийн хялбар атлаа хамгийн хүчтэй зэвсэг тань юм шүү. Учир нь:

ИНЭЭМСЭГЛЭЛ олон асуудлыг шийдэх арга

ДУУГҮЙ БАЙХ нь олон асуудлаас зайлсхийх арга

СӨРӨГ ХҮН ЧИНЬ ЧАМАЙГ СУРГАХ ХАМГИЙН САЙН БАГШ.

 

Жанчивдоржийн Болормаа

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419