Л.Энх-Амгалан: Монгол Улсын 88 Их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцана
Их, дээд сургуулийн элсэлтийн эргэн тойрон дахь асуудлаар БШУЯ-наас мэдээлэл хийж байна.
БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан "Монгол Улсын 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцана.
ЭЕШ, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, онцлог, тулгамдаж байгаа асуудал, шийдлүүд, вакцинжуулалт, хөдөө орон нутгаас ирэх 75 мянган оюутан, дотуур байр, сургалтын төлбөр нэмэгдэх эсэх, Боловрсролын зээлийн сангийн талаар мэдээлэл өгнө.
ЭЕШ-ын ирц 91 хувь байлаа, хүүхдүүд батламжийн хуудсаа аван их дээд сургуульдаа элсэж эхэлсэн. 2021 онд 31782 төгсөгч ЭЕШ өгсөн бол өнгөрсөн оны 8338 төгсөгч шалгалт өгөн батламжаа авлаа. Халдварын улмаас энэ жил ЭЕШ 172 өгөөгүй нь тооцоолж байснаас харьцангуй бага байлаа. Тэд ирэх сарын 2-5-нд шалгалт өгнө. Хэрэв төлөвлөсөн хугацаандаа буюу долдугаар сард шалгалт өгсөн бол 3000 гаруй хүүхэд, мянга гаруй багш тухайн үед өвчтэй байсан ба түүнээс гарах эрсдэл өндөр гарах байсан. Тиймээс хойшлуулсан нь зөв шийдвэр байсан хэмээн дүгнэж байна.
Энэ жилийн ЭЕШ-ын онцлог нь ковидын үед зохион байгуулагдсанаараа өөр байлаа. Мөн 90 гаруй хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдсан бөгөөд ЭЕШ өгөөд халдвар авсан тохиолдол гараагүй. Улсын шалгалтыг цуцалсан. Хэмжээст оноо буруу бодогдсон, хариу задарсан гэсэн худал мэдээлэл явсан. Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг ч тест задраагүй, нэг хүүхэд л гар утсаа авч орсон зөрчил илэрсэн.
Цаашдаа жилд хоёр удаа ЭЕШ авах нь зүйтэй хэмээн тодорхойлсон. Мөн цаашид арван хичээлээрээ байх уу, хичээл сонголтоо нэмэх талаар хэлэлцэж байна. Хятад, Солонгос, Турк улс нь шалгалтын системтэй адилхан ба түвшингээр нь ангилах шаардлагатайг тодорхойлсон. Жишээ нь математикаа түвшингээр нь ангилж шалгалт авна.
Босго оноо, ур чадварын оноо гэсэн хоёр төрлөөр гаргасан. Хувийн их дээд сургуулиуд босго оноогоо дураараа буулгадаг үзэгдэл байдаг. Үүнээс болж 7200 хүүхэд хохирсон. Үүнд хариуцлага тооцно" гэв.