Талибан: Афганистанчууд дүрвэхийг цаашид хүлээн зөвшөөрч чадахгүй

Талибан: Афганистанчууд дүрвэхийг цаашид хүлээн зөвшөөрч чадахгүй

Талибан бүлэглэлд эзлэгдсэн афганчуудын эх орноосоо зугтах “нүүдлийн цуваа” Кабул хот дахь нисэх буудлаас үргэлжилсээр байна. Гэвч Афганистанчуудыг ийн нутгаа орхин дүрвэхийг цаашид хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Талибан бүлэглэлийнхэн мягмар гарагт мэдэгдэв. Ингэхдээ АНУ тэргүүтэй орнууд ирэх долоо хоног гэхэд иргэдээ татан авч дууссан байхыг анхаарууллаа. Талибанчууд ийн мэдэгдэхээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Талибан бүлэглэл иргэдийг нүүлгэн шилжүүлэх болон нисэх буудлын үйл ажиллагаанд саад болохгүй бол Афганистаниас цэргүүдээ наймдугаар сарын 31 гэхэд татан авч дуусгахаа зарлаад байв. Харин АНУ-ын бусад холбоотон орнууд илүү олон Афганистан хүнийг хүлээн авахын тулд дээрх хугацааг сунгах шаардлагатай байгаа юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр Талибан бүлэглэлийн хэвлэлийн ажилтан Забиуллах Мужахид “Гадаадын иргэд эх орон руугаа буцах боломжтой. Харин сүүлийн өдрүүдэд нисэх буудал дээр олноороо цугларсан Афганистанчууд гэрлүүгээ буцах хэрэгтэй. Улсын шинэ удирдагчдын өшөө авалттай тулгарахаас айх хэрэггүй.Нисэх буудал орох замыг хаасан. Тиймээс Афганчууд тэр замаар нисэх буудал орж чадахгүй.

Харин гадаадын иргэдийг нэвтрэхийг зөвшөөрнө. Бид цаашид афганчуудыг өөр орон руу дүрвэхийг зөвшөөрөхгүй. Энэ нь бидэнд таатай бус байна.Эмч болон эрдэмтэн судлаачид Афганистаниас барууны орнууд руу явж болохгүй. Тэд  өөрсдийн мэргэжлээр ажиллах ёстой” гэж ярьжээ.Энэ мэдэгдлийн тухайд Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки “Та бүхэн тэр мэдэгдлийг Афганчуудыг эх орноосоо дүрвэхэд Америк голлон нөлөөлсөн гэж ойлгох хэрэггүй.Хэрэв нисэх онгоцны буудал дээр ирсэн л бол бид авч явна гэдгийг Талибанчуудад хэлсэн” гэв.

 

Их-7 Афганистаны нөхцөл байдлыг хэлэлцэв

Их-7-гийн удирдагчдын мягмар гарагийн уулзалтаар Афганистаны нөхцөл байдлыг хамгийн эхэнд хэлэлцлээ. Энэ үеэр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон наймдугаар сарын 31-нээс хойш Афганистаниас явахыг хүсч буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангахыг Талибанчуудад уриаллаа. Тэрбээр “Афганистаниас гарахыг хүссэн хүмүүсийн аюулгүй байдлыг наймдугаар сарын 31 хүртэл хангах нь Их-7-гийн эхний нэг шаардлага юм” гэв.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Цэргүүдээ богино хугацаанд татан авах тусмаа бидэнд сайн. Ажиллагаа бүрт манай цэргүүдэд нэмэлт эрсдэл учирдаг.Тиймээс наймдугаар сарын 31 гэхэд цэргүүдээ эх орондоо авчрахад Талибан бидэнтэй хамтарч ажиллан, цэргүүдийг ямар нэгэн саадгүйгээр нисэхийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэсэн юм. Үүний төлөө тэрбээр Их Британи, Франц тэргүүтэй холбоотон орнуудынхаа дарамтад ороод байна. Тухайлбал, Францын Гадаад хэргийн сайд Жан Ив ле Драйн “Афганистаны дүрвэгсдийг шилжүүлэхэд наймдугаар сарын 31-нээс хойш нэмэлт хугацаа бидэнд хэрэгтэй. Францын армийнхны нүүлгэн шилжүүлэлтийн хугацаа АНУ хэзээ цэргүүдээ Кабулын нисэх онгоцны буудлаас татан авч дуусахаас хамаарна. Бид АНУ-ын гарт байна. Тиймээс нүүлгэн шилжүүлэх хамгийн дээд хугацааг бидэнд өгөхийг Америкаас хүсч байна” гэж мэдэгджээ. Холбоотон орнуудын тухайд наймдугаар сарын 31 гэхэд иргэд болоод дүрвэгчдийг шилжүүлж дуусгахгүй гэдгээс эмээж байгаа юм.

АНУ-ын тухайд наймдугаар сарын 14-нөөс хойш Афганистаниас 58700 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Ингэхдээ даваа болон мягмар гэсэн хоёр өдөрт 12700 хүнийг Кабулын нисэх онгоцны буудлаас авч явснаар дээд амжилт тогтоогоод байна. Тус улсын томоохон албан тушаалтнууд Талибаны удирдагчидтай холбоотой байгаа талаар нэр бүхий хүн CNN-д ярьжээ. Харин Европын холбооны  Зөвлөлийн дарга Чарльз Мишель “Афганистаны шинэ эрх баригчидтай ямар төрлийн харилцаатай байх  эсэхээ шийдэхэд хэтэрхий эрт байна” гэж Их-7-гийн удирдагчдын уулзалтын дараа ярив.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн “Улс орнуудын Засгийн газар болон олон улсын хамтын ажиллагааны хэрэгжүүлж байгаа арга хэмжээний эсрэг Талибанчууд өшөө авах вий гэхээс олон хүн айж байна.

Хүний эрх, шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байсан хүмүүс, тэдний амьдралын хэв маяг, үзэл бодлыг Талибаны үзэл суртлыг эсэргүүцэгч гэж үзэх  вий” гэв. Учир нь Талибанчууд ноёрхлоо тогтоосноос хойш амлалтаа зөрчин хүчирхийлэл үйлдэж байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Талибан ноёрхлоо тогтоосноос хойш хэдэн мянган сэхээтэн хүн дүрвэсний ихэнх нь эмэгтэйчүүд байна. Учир нь талибанчууд Засаг барьж байх үедээ эмэгтэйчүүд ахлах болон их сургуульд сурч, ажил хийхийг хориглодог байсан юм. Өнгөрсөн долоо хоногт Кабулын нисэх онгоцны буудлаас 20 мянга орчим хүнийг шилжүүлжээ.

 

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419