ХӨСҮТ-ийн Лабораторийн үйл ажиллагаатай холбоотойгоор маргааш тандалтын PCR шинжилгээг авахгүй.
Энэ тухай ХӨСҮТ-ийн албан ёсны цахим хуудастаа "2021 оны наймдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-ийн Лаборатори тандалтын PCR шинжилгээ авахгүй болохыг иргэдэд анхааруулж байна. Үйл ажиллагаа наймдугаар сарын 27-ны өдрөөс хэвийн үргэлжилнэ" хэмээн бичжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төв гадаад оронд зорчигч иргэд болон халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдээс PCR шинжилгээг өдөр бүр 09:00-12:00 цагийн хооронд үнэгүй авч байгаа юм.