Криштиану Роналдо Италийн “Ювентус” багаасаа явна гэсэн яриа дэгдсэн. Тэгвэл тус багийн дэд ерөнхийлөгч Павел Недвед “Энэ яриа худал” хэмээн хэллээ. “Ювентус” баг энэ долоо хоногийн ням гарагт Италийн аварга шалгаруулах нэгдүгээр тойргийн тоглолтыг “Удинезе” багтай хийнэ.
Тус тоглолтод Роналдо эхний тоглолтод сэлгээний тамирчнаар оролцох юм. Харин Аргентинийн Пауло Дибала гарааны бүрэлдэхүүнд тоглохоор болжээ. “Твиттер” хуудасны сэтгүүлч Фабрицио Романо өөрийн “Твиттер”-тээ “Роналдо ойрын өдрүүдэд шинэ клубтэй болох байх гэж найдаж байгаа.
Тиймээс өөрөө тоглолтод үндсэн бүрэлдэхүүний багт оруулахгүй байхыг хүссэн” гэжээ. Гэсэн хэдий ч “Ювентус” багийнхан Роналдогийн энэ бодлын талаар ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй юм.
Д.Дарамбазар
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин