Орос, Хятадыг холбосон шинэ гүүр

Орос, Хятадыг холбосон шинэ гүүр

Оросын Алс Дорнод дахь хамгийн том дэд бүтцийн төсөл дууслаа. Энэ бол Амур голын гүүр. Энэ гүүр яагаад Орос, Хятадын худалдаанд ашигтай вэ. Үүгээр ямар бараа тээвэрлэх вэ. Гүүрийг барихад ямар хүндрэлүүдтэй учирч байв. Энэ олон асуултад www.vz.ru-гийн нийтлэл хариу өгч байна. Амур гол дээгүүр төмөр зам барьж дууслаа. Энэ бол Орос, Хятадыг холбосон анхны гүүр. Тунжян хотод замын сүүлчийн хэсэг баригдаж дууслаа гэж Хятадын хэвлэлийн албанаас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Галт тэрэгний хөдөлгөөн эхлэхээр Хятадын Хэйлунжиан хотоос Москва хүрэх зай 809 км-ээр багасна. Гүүрээр явах хурд 100 км/ц, дамжин өнгөрүүлэх чадвар жилд 21 сая тонн. Энэ сарын сүүлээр эхний галт тэрэг явна.

Энэ гүүрийг барих санал 1990-ээд онд гарсан ч хэрэгжээгүй байсан юм. Харин 2010 оны дундаас энэ төсөл рүү дахин анхаарлаа хандуулав. 2016 онд гүүр барих ажил эхэлсэн. Яагаад энэ гүүр баригдахгүй их удсан бэ. “Бараг 2.5 км урттай гүүр барина гэдэг техникийн хувьд хэцүү даалгавар, өртөг өндөртэй. Оросууд бид бүхэл бүтэн Волга дээгүүрээ хэдхэн гүүртэй. Харин энэ бол Амур. Хоёрдугаарт, Орос, Хятадын хоорондын ачаа тээвэр их биш үед гүүргүй болж байсан. Одоо бол аль аль талдаа гүүр нэн хэрэгтэй болоод байна” гэж “Финам” санхүүгийн группын шинжээч Алексей Коренев хэлсэн байна.

Хятадын тал их хөрөнгө оруулсан. Учир нь нийт 2.2 км замаас Оросын хэсэгт 309 метр нь оногдож байгаа юм. Хоёр орны төмөр зам өөр байдаг нь бас нэмэлт асуудал болж байлаа. Эцэст нь нэг замтай төмөр зам тавьжээ. Гэхдээ хоёр өөр өргөнтэй, Оросын галт тэрэгний дугуйны өргөн 1520 мм, Хятадынх 1435 мм. Эхэндээ Оросын талын өртөг есөн тэрбум рубль байсан ч 2019 оноос цар тахалтай холбоотойгоор нэмэгджээ.

Энэ гүүрийг барих болсон шалтгаан нь хоёр орны хоорондын худалдаа өссөнтэй холбоотой юм. Гэхдээ Бээжин, Москва дэд бүтцийн харилцаагаа бэхжүүлэхэд геополитик их нөлөөлсөн. Барууны орнууд Орост хориг арга хэмжээ авч, Хятадад худалдааны дайн хийж байгаа нь хоёр хөршийн эдийн засгийн нягт хамтын ажиллагааны хэтийн төлвийг илүү тодорхой болгож өгсөн юм. Хятадтай хийсэн байгалийн хийн түүхэн гэрээнд гарын үсэг зурсны дараа Амур мөрөн дээгүүр гүүр барих нь хоёр орны итгэлцэл, эдийн засгийн хөгжлийн бас нэгэн билэгдэл болсон.

Хятад, Оросыг холбосон авто замын гүүр өмнө нь баригдаж дууссан. Зорчигчдын тоо жилд гурван сая, ачааны урсгал ойролцоогоор зургаан сая тонн эсвэл бараг 300 мянган машин. Орос, Хятад хоёрын геополитик дотносол хоёр орны барааны эргэлтийг их өсгөсөн. 2015 онд 63.3 тэрбум ам.доллар болж өссөн бол 2019 онд 111.5 тэрбум болжээ. Өнгөрсөн жил цар тахлаас шалтгаалан жаахан буурч 104 тэрбум болсон. Гэхдээ энэ түр зуурын бууралт гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа.

“Хятад урдын адил Оросын хоёр дахь томоохон худалдааны хамтрагч, цаашдаа ч энэ хэвээрээ байх болов уу. Үүнээс гадна Хятадтай хийсэн худалдааны тэнцвэргүй байдал бидэнд ажиглагдахгүй байна. Мөнгөн хэмжээгээр тооцоход Орос экспортоосоо илүү импортолж байгаа. Гэхдээ их зөрүүтэй биш” гэж шинжээч Алексей Коренев онцолсон байна.

Өнгөрсөн жил Орос Хятад руу экспортын бараанд 49.1 тэрбум ам.доллар зарцуулсан бол Хятад Орос руу 54.9 тэрбум ам.доллар болсон. Орос Хятад руу голдуу эрчим хүч гаргадаг бол Хятадаас цахилгаан бараа, гар утас, компьютер, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн авдаг. Орос, Хятад хоёр 2024 он гэхэд худалдааны хэмжээг 200 тэрбум ам.долларт хүргэх зорилготой байгаа. Өөрөөр хэлбэл, хэдхэн жилийн дотор хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Шинэ дэд бүтэц барьсан нь төлөвлөгөөгөө биелүүлэх үндэс юм. Энэ зун Петербургийн форумын үеэр В.Путин хэлэхдээ цар тахлаас үл хамаараад хоёр улс үүнийг хийх чадвартай гэдгээ баталсан гэж дурдсан байдаг.

Амурын төмөр зам жилд 21 сая тонн ачаа тээвэрлэх чадвартай нь хоёр орны худалдааг хөнгөлнө. Шинжээч Алексей Коренев “Нэгдүгээрт, 809 км хэмнэх нь энэ чиглэлийн тээврийг их хямдруулна. Ихэнх бүтээгдэхүүн хугацаа богинотой гэж хэлэхгүй ч, хүнсний бүтээгдэхүүний хувьд хүргэлтийн хугацаа чухал. Оросоос Хятад руу шувуу, гахайн мах, зайрмаг, нарийн боов нийлүүлдэг. Хятадаас Орос руу зарим нэг жимс, ногоо ирдэг” гэлээ.

“Гүүрийг барихдаа Сибириэс Хятад руу мод гаргана гэж тооцоолсон. Авто замаар үнэтэй, далайгаар хол. Гүүрээр нийлүүлэлт нэмэгдэнэ” гэж “Синерги” их сургуулийн хотын захиргаа удирдлагын тэнхимийн эрхлэгч Мария Байнова хэлж байна. Мөн гүүрээр төмрийн хүдэр, эрдэс бордоо, нүүрс тээвэрлэнэ. “Хятад улс нүүрс олборлолтоор тэргүүлээд зогсохгүй, хэрэглээгээрээ дээгүүрт жагсдаг.

Тодруулбал, жилд дөрвөн тэрбум тонн. Хятадын импортын хэмжээ бас өсөж байгаа. 2020 онд 304 сая тонн болсон. Үүнтэй холбоотойгоор Хятадын зах зээл Оросод их ирээдүйтэй” гэж Плехановын нэрэмжит их сургуулийн үйлдвэрлэлийн санхүүгийн тэнхимийн эрхлэгч Олег Каленов хэлж байна. Түүний хэлснээр Оросын нүүрс Америк, Австралитай харьцуулбал чанар сайтай, газар зүйн хувьд ойр гэж үзэж байна. Мөн шинэ гүүрийг дагасан Хятадтай ойрхон хотууд эрчимтэй хөгжинө гэж үзэж байна. Үүнд Хамгийн түрүүнд Еврейн автономт улс багтаж  байгаа юм.

 

З.Батцэцэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419