Иддэг болгон хоол биш
Иддэг болгон хоол биш, арааны шүлс асгарам хачин сайхан харагдсан бүхэн таашаал өгдөггүй гэдгийг бид одоо эрхбиш мэдэх болсон байлгүй. Хоол л юм чинь нэг ходоодонд орсноор яав л гэж бодож болохгүй. Зарим нэг хүнсний найрлагад хооронд нь хольж идэж болохгүй бодисууд орсон байдаг. Жишээ нь:
Улаан, цагаан лууванг хольж идэж болохгүй
Эдгээрийг хольж идэж огт болохгүй. Учир нь цагаан лууванд С амин дэм, улаан лууванд чийг бамын эсрэг хүчлийн эд агуулагддаг. Тийм учраас тэдгээр нь хоорондоо холилдмогц С амин дэмд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг байна.
Лууван болон далайн гаралтай хүнс хольж идэж болохгүй
Мөн эдгээр хүнсийг ямар ч жимстэй хольж идэж болохгүй. Учир нь лууван ходоодонд янз бүрийн хүчил бий болгодог. Тиймээс энэ үед жимс идвэл түүнд агуулагдаж байдаг бодисууд гэдэс ходоодны бактерт задарч хүний биеийг таргалуулахаас гадна бамбай булчирхайг үрэвсүүлж томруулдаг байна.
Үхрийн шарсан махыг төмстэй хольж идэж болохгүй
Ийм хоолонд азийнхан төдийгүй, европчууд ч дуртай. Энэ хоёрыг хольж идэж болох ч байнга тогтмол идвэл ходоодонд хортой нөлөө үзүүлж шархлаа үүсгэнэ.
Max, далайн гаралтай хүнсийг хамт нэг дор идэж болохгүй
Дээр дурдсан хүнснүүдэд уураг маш их агуулагдаж байдаг тул идсэнийхээ дараа цай ууж болохгүй. Цайнд байдаг бодис уурагтай нийлээд гэдэсний хоол боловсруулах үйл ажиллагааг удаашруулдаг. Иймд мах болон далайн бүтээгдэхүүн идсэнийхээ дараа зөвхөн буцалсан ус л ууж байгаарай.
Архи уусан бол шар лууван идэж болохгүй
Шар лууван дахь В аминдэм нь спирттэй холилдож элэгний өвчин үүсгэх аюултай.
Архи уухдаа хийжүүлсэн ундаагаар даруулж болохгүй
Хэрэв архийг хийжүүлсэн ундаагаар даруулж уувал нүүрс хүчлийн хий үүсэж ходоод, элэг, бөөр зэрэгт муугаар нөлөөлнө. Мөн зүрх тархины судсыг гэмтээдэг болох нь нотлогдсон байна. Иймд архи уух үедээ зөвхөн ус л уугаарай.