БНХАУ: Гурван хүүхэдтэй байхыг албан ёсоор хуульчиллаа

БНХАУ: Гурван хүүхэдтэй байхыг албан ёсоор хуульчиллаа

Хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлдэг БНХАУ гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрөхөөр хэлэлцэж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус улс гэр бүлүүдэд гурван хүүхэдтэй байхыг албан ёсоор зөвшөөрч, хуульдаа өөрчлөлт орууллаа. Тодруулбал, Хятадын үндэсний хууль тогтоох байгууллага эрх баригч Коммунист намын дэвшүүлсэн “Нэг айл-гурван хүүхэд” бодлогыг баасан гарагт албан ёсоор дэмжлээ. Хятад хосуудад гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн “Хүн ам, гэр бүл төлөвлөлтийн тухай хууль”-ийг Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооноос баталсан нь энэ юм.

БНХАУ-ын эрх баригчид  энэ оны тавдугаар сард гэр бүлүүд дээд тал нь гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрөхөө зарлаж байсан билээ. Тэгвэл өдгөө дээрх амлалт биеллээ олж, албан ёсоор хуулинд тусгагджээ. Шинэ шийдвэрийнхээ талаар БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин “Хүн амынхаа бүтцийг сайжруулах, хөгшрөлттэй идэвхтэй тэмцэх, хүний нөөцөө сайжруулахад энэ бодлого туслах болно” гэж мэдэгдсэн талаар Синьхуа агентлаг мэдээлэв. Синьхуа агентлагийн мэдээлснээр бүх ард түмний их хурлаар дээрх бодлогыг албан ёсоор зөвшөөрч, шинэ төрөлтийн тоог нэмэхийн төлөө, хүүхэд өсгөхөд гардаг хүндрэлүүдийг аль болох багасгах тухай хэд хэдэн арга хэмжээ авахаар хэлэлцсэн байна. Үүнд Засгийн газраас заасан хүүхдийн тоог хэтрүүлсэн гэр бүлүүдийн торгуулийг цуцлах, жирэмсний болон шинэ аавын цалинтай чөлөөг уртасгах, эмэгтэйчүүдийн ажил эрхлэх эрхийг дэмжих, хүүхэд хамгааллын газруудыг сайжруулах зэрэг багтжээ. Мөн хүүхэд өсгөж бойжуулах, боловсрол эзэмшүүлэхтэй холбоотой зардлыг бууруулахын тулд санхүү, татвар, даатгал, боловсрол, орон сууц, ажил эрхлэлтийг төрөөс дэмжих тухай заалтууд ч оржээ.

Эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахын тулд нэг хүүхэдтэй байх бодлогыг  40 орчим жил баримталсан Хятадын эрх баригчдын хувьд энэ шийдвэр том сорилт юм. БНХАУ 1979 оноос “Нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах, ажлаас нь халах, зарим тохиолдолд үр хөндүүлэхийг шаардаж байв. Түүнчлэн энэ бодлогоос үүдэн хүйсийн тэнцвэргүй байдал ихэсчээ. Тухайлбал, эмэгтэй хүүхдээ асрамжийн газарт өгөх, төрүүлэхгүйгээр үр хөндүүлэх, хаях гэсэн асуудал тулгарч, эрэгтэй хүүхдийн тоо нэмэгдсэн байна. Тус улс 2016 оноос хоёр хүүхэдтэй байх бодлогыг баримталснаар төрөлт буурч, 1.4 тэрбум хүн амын тоогоо тогтмол барьсан ч ахмад хүмүүсийн эзлэх тоо хурдацтай нэмэгдсэн байна. Үүнийг даган бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бүтээмж багасах нь улсын эдийн засгийн чадамжийг бууруулах гол шалтгаан болдог билээ. Үүнтэй холбогдуулан гурван хүүхэдтэй болох шийдвэрийг эрх баригчид гаргасан юм.

 

“Залуу хосууд гурван хүүхэдтэй болох талаар боддоггүй”

Олон нийтийн дунд санал асуулга явуулахад хосуудын ихэнх нь гурван хүүхэдтэй болох шийдвэрийг дэмжихгүйгээ илэрхийлжээ.  Учир нь сургалтын өндөр өртөг, жирэмсний амралт авах болон тэтгэвэрт гарах үед эмэгтэйчүүдэд хангалттай дэмжлэг үзүүлдэггүй нь хосуудыг олон хүүхэдтэй болох гол бэрхшээл нь байв. Энэ талаар Хятадын эдийн засагч Рори Грин “Гурван хүүхдийн шинэ бодлого хүн амын тоог бууруулахаас сэргийлж чадахгүй. Нэг хүн цахим хуудаснаа “Би хоёр талынхаа дөрвөн ээж аав,  хоёр хүүхэд, есөн ач зээгээ асардаг бол дахин хүүхэдтэй болохыг хүснэ гэж үү” хэмээн бичсэн байна. Тиймээс хүүхэд асрахад үзүүлэх дэмжлэг, хүртээмжийг сайжруулах бүтцийн өөрчлөлт нь хүүхдийн тоогоо нэмэгдүүлэх шийдвэрээс илүү чухал. Тухайлбал, боловсролын өртгийг бууруулах, жирэмсний амралтын хугацаа болон тэтгэврийн дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай” гэдгийг онцоллоо.

Хамгийн чухал нь эцэг эхчүүд хүүхдээ тохилог орчинтой сайн ажилд оруулахын тулд дүүргийн сайн сургууль сонгох, хичээлийн бус цагаар олон төрлийн сургалтад хамруулах нь их хэмжээний мөнгө шаарддаг гэсэн бэрхшээл байв.  Тиймээс эрх баригчид гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн ч хосуудад энэ шийдвэр шууд нөлөөлөхгүй гэж судлаачид үзэж байна. Учир нь хүүхэдтэй болсны дараах төрийн халамжийн бодлого тааруу, хүүхэд төрүүлсний дараа ажлын байргүй болох, амьдралын баталгаагүй болох эрсдэл өндөр, мөн хүүхдийг дагаад маш том хариуцлага тулгардаг учир хосууд ихэвчлэн цөөн хүүхэдтэй байхыг эрмэлзэх болсон байна. Олон мянган хүнийг хамарсан судалгаагаар хосууд, эмэгтэйчүүд хоёр дахь хүүхдийг маш сайтар төлөвлөсний дараа гаргана, эсвэл нэг хүүхдээ маш “чанартай иргэн” болгон өсгөнө гэж хариулсан бол гурав дахь хүүхдийн талаар боддоггүй хэмээн хариулжээ.

 

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419