ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС ГАДААД ОЮУТНУУДАД ХИЛЭЭ НЭЭЖ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД НЬ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СУРАЛЦУУЛАХ ЗӨВШӨӨРЛИЙГ ОХУ-ЫН БШУЯ-Д ОЛГОЛОО
Ингэхдээ, Оросын БШУЯ, “Роспотребнадзор” хяналтын байгууллагатай хамтран гадаад оюутнуудыг тус улс руу нэвтрэхэд тавих шаардлагыг боловсруулж, хил нэвтрүүлэх журмыг батлах л үлджээ.
Энд дурдахад, 2020 оны байдлаар ОХУ-ын тэргүүлэх 688 их, дээд сургуулиудад нийт 297,9 мянган гадаад оюутан суралцаж буй.
ОХУ-ын БШУЯ-ны сайд Валерий Фальков «Россия 24» телевизэд өгсөн ярилцлагадаа: "ОХУ-д сурахаар ирж буй гадаад оюутан нь коронавирусын эсрэг вакцинд хараахан хамрагдаагүй бол, тэрбээр насанд хүрсэн тохиолдолд суралцах их, дээд сургуульдаа хандснаар коронавирусын эсрэг вакцинд хамрагдах эрх нь нээлттэй байх болно" гэж мэдэгджээ.