Улаанбаатарт 535, орон нутагт 1,305, зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол нэгээр нэмэгдэж, нэг иргэн нас баржээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээнүүдээс 1,841 хүний сорьцод халдвар илэрлээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 190,253 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1,840 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварыг задалж танилцуулбал,
- 535 нь нийслэл хотод,
- 1,305 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 1,591 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас нэг иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 892 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,253 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 9,768 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 5,813
- Хүндэвтэр- 3,406
- Хүнд – 854
- Маш хүнд - 180 хүн байна.