Г.Гантуяа: Би Афганистанд алба хаагаагүй. Афганистаны 640 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн гэдэг нь худал мэдээлэл
Сошиал орчинд Монгол бүсгүй Ганбаатарын Гантуяа Кабулаас Катар хүрэх нислэг үйлдэхдээ 640 зорчигчийг онгоцондоо авч явжээ гэх мэдээлэл тарсан.
Америкийн агаарын нисэх хүчний Force C-17 онгоцны нисгэгчид Кабулаас Катар хүрэх нислэг үйлдэх үедээ онгоцоо зогсоож 640 дүрвэгчдийг онгоцондоо авч явжээ.
Тэгвэл энэ талаар Г.Гантуяа өөрийн цахим хуудастаа "За сүүлийн үед миний зурагтай маш худлаа ор үндэсгүй мэдээлэл, сошиал медиагаар явах боллоо. Миний нүүрномоос зөвшөөрөлгүй зураг аваад сайтууд худал мэдээлэл оруулсан байна. Би нисэх хүчинд ажилладаг харин нисгэгч биш мөн Афганистанд алба хааж байгаагүй ээ. Манай Монголд ийм худал мэдээлэл тараасан сайтуудад ямар нэгэн арга хэмжээ авах зүйл гэж байдаг уу?" хэмээн бичжээ.