Ц.Содномдорж: Бөхийн дэвжээнээс явах цаг минь болсон юм шиг байна
Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болж өнгөрлөө.
Улсын арслан Ц.Содномдоржийг Улсын аварга Э.Оюунболд гурвын даваанд амлан, өвдөг шороодуулсан. Харин тухайн барилдааны өмнөхөн Ц.Содномдорж нарын бөхчүүд "допингийн асуудалд орооцолдож, хариуцлага хүлээгээгүй бөхтэй барилдахгүй" хэмээн эсэргүүцэл илэрхийлж байв. Мөн хэн хэн нь өвдөг шороодсоны дараа "хоёулаа допингийн шинжилгээ өгье" хэмээн Э.Оюунболдод санал тавьж, шахалт үзүүлж байсан юм. Тэгвэл бөхийн барилдаан дууссаны дараа арслан Ц.Содномдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ илэрхийллээ.
Тэрбээр "Монгол бөхийн дэвжээнээс явах цаг нь болсон юм шиг байна. 17 жил ард түмнээ хуураагүй, үнэн шударгаар барилдсандаа сэтгэл хангалуун байна. Монгол бөхөө дэмжиж ирсэн монголын ард түмэндээ маш их баярлалаа" хэмээжээ.