ТАЛИБАН: Бид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болно, хэний ч эрх зөрчигдөхгүй
АНУ Афганистанаас цэргээ татахтай зэрэгцэн Кабул хотыг эзлэн авсан Талибанчууд анхны хэвлэлийн хурлаа хийжээ. Тэд "Бид бүгдийг чинь уучилж байна. Бидэнд дайсан хэрэггүй хэмээн хэлсэн байна." Талибанчуудын төлөөлөгч Забихулла Мужахид: "Бүтэн хорин жил дайтсаны эцэст бид эх орноо бусдын гараас чөлөөлж чадлаа. Энэ бол бидний бахархал. Афганистанд дахин дайн дажин хэрэггүй. Бид дайснуудаа бүгдийг нь өршөөж байна. Кабул хотын иргэдийг аюулгүй байлгахын тулд хотыг эзлэх шаардлагатай байлаа" хэмээн хэлжээ.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн эрхийн талаар "Бид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болно. Тэд ажиллаж, хөдөлмөрлөх учраас хэний ч эрх зөрчигдөхгүй" гэв.