Увс аймагт мал, амьтны галзуу өвчин гарч, хязгаарлалтын бүс тогтоолоо
Увс аймгийн төв Улаангом сумын хоёрдугаар багийн нутаг болох Хужиртад мал, амьтны халдварт Галзуу өвчин өчигдөр/2021.08.16/ бүртгэгдсэн байна. Улмаар тухайн бүс нутгийн хоёр хот айлын бэлчээр усыг харгалзан 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын бүс тогтоох захирамжийг аймгийн удирдлагууд гаргажээ.
Галзуу нь вирүсээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог зонхилон гэмтээдэг зоонозын халдварт өвчин. Халдвар авч өвчилсөн тохиолдолд 100% нас баралтаар төгсдөг байна. Галзуугийн вирүс нь уг өвчнөөр өвчилсөн амьтдын шүлсэнд агуулагддаг ба хазах, шүлсдэх үед шууд халддаг байна.