Засгийн газарт “гологдсон” хоёр настнууд хаачих вэ?

Засгийн газарт “гологдсон” хоёр настнууд хаачих вэ?

Хичээлийн шинэ жилийн талаас илүү хугацааг цахим болон теле хичээл үзэж өнгөрүүлсэн сурагчид болон 4-5 настнууд есдүгээр сарын 1-нээс танхимаар хичээллэхээр боллоо. Дэлхий нийтээр боловсролын байгууллагын сургалтыг цар тахлаас үүдэн цахим хэлбэрт шилжүүлсэн ч цахим хичээл сайн хөгжөөгүй манай улсад танхимын сургалт нь хамгийн зөв сонголт юм. Гэвч өнгөрсөн жилээс Засгийн газарт “гадуурхагдсан” хоёр настнууд энэ жил мөн л цэцэрлэгт явах боломжгүй боллоо. Тэдэн дээр гурван настнууд нэмэгдэв.

Цэцэрлэгийн хүртээмж муугаас хоёр настнууд хоосон үлддэг

Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн төслийн

/Шинэчилсэн найруулга/

4.2.Сургуулийн өмнөх боловсролд 3-5 насны хүүхэд хамрагдана.

4.3. Цэцэрлэгийн хүчин чадал, бүлэг дүүргэлтийг харгалзан хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулж болно.

Халдварын тархалтаас хамаарч 2-3 настнуудыг хэзээ цэцэрлэгт элсүүлэхийг зарлана гэж БШУЯ-наас мэдэгдсэн ч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээр халдварын тархалт улам нэмэгдэж, хөл хорио тогтооход хүрч болзошгүйг УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс анхааруулав.

Түүнчлэн 2-3 насны хүүхдүүдээ хэзээнээс цэцэрлэгт хамруулах  талаар аравдугаар сарын эхээр тусгай төлөвлөгөө гаргаж танилцуулна гэдгээ салбарын сайд нь мэдэгдсэн. Сайдыг энэ төлөвлөгөөгөө танилцуулж, хүүхдүүд цэцэрлэгтээ элсэх гэсээр байтал томуу гэсэн бас нэгэн “аюултай тахал” 2-3 настнуудыг “өлгийднө”. Үүнийг эс тооцсон ч хоёр настнуудын тухайд энэ жил цэцэрлэгт хамрагдах найдвар бараг л үгүй. Учир нь  УИХ-д өнгөрсөн зургадугаар сард өргөн барьсан Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хоёр настай хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролын наснаас хасах тухай заасан.

Батлагдаагүй байхдаа хамгийн их хэл ам дагуулж, олны дургүйцлийг хүргээд байгаа хуулийн төслийн нэг нь энэ. Хоёр настнуудыг цэцэрлэгээс хассанаар 3-5 насныханд цэцэрлэгийн орон зай гарч, таван настнуудыг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах боломжтой гэж эрх баригчид үзжээ. Чухамдаа 3-5 настнуудын боловсролд анхаарч, тэднийг хайрласандаа бус цэцэрлэгийн хүртээмж муугаас л хоёр настнууд Засгийн газартаа “гологдоод” байна. Учир нь хоёр настнуудыг улсын цэцэрлэгт авахгүй ч хувийн цэцэрлэг болоод өдөр өнжүүлэх төвд хамруулах боломжтой гэж мэдэгдсэн.

Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын 4.2-т “Сургуулийн өмнөх боловсролд 3-5 насны хүүхэд хамрагдана”, 4.3.т “Цэцэрлэгийн хүчин чадал, бүлэг дүүргэлтийг харгалзан хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулж болно” гэж заажээ.

Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан энэ оны зургадугаар сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулахдаа “Ирэх долоо хоногт бид Боловсролын багц хуулиа өргөн барих гэж байна. Хуулиар 3-5 насыг сургуулийн өмнөх боловсролын нас гэж үзнэ. Харин 0-3 насыг боловсролын нас гэж үзэхгүй. Энэ бол хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн асуудал. Гэхдээ хоёр настнуудыг цэцэрлэгт авахгүй гэдэг нь буруу ойлголт. 0-2 настай хүүхэдтэй эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ асран хамгаалж болно. Эсвэл ясли, хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болно. Хоёр настай хүүхдүүдэд олгодог хувьсах зардал буюу 110-120 мянган төгрөгийг эцэг, эхчүүдэд сар бүр олгоно.

Цалинтай ээж хөтөлбөрийн 50 мянган төгрөг, хүүхдийн мөнгийг нэмж олгоно. Тэгэхээр 0-2 настай хүүхдийн эцэг, эхчүүдэд 200-300 мянган төгрөгийн дэмжлэгийг нэг сард төрөөс олгоно. Тэр мөнгөөрөө эцэг эхчүүд хүүхдээ хувийн цэцэрлэг, өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болно” гэж ярьсан юм. Үндсэндээ ажлаасаа гараад сарын 300 мянган төгрөгийг төрөөс аваад хүүхдээ асар гэсэн харалган мэдэгдлийг сайд хийжээ. Төрөөс сар бүр олгоно гэж байгаа 200 мянган төгрөг нь хувийн цэцэрлэгийн төлбөр байтугай хүнсэнд нь зарцуулж хүрэхээргүй мөнгөн дүн гэдгийг Л.Энх-Амгалан сайд мэдсэнгүй. Энэ нь эрх баригчид болоод энгийн иргэдийн амьдралын ялгааны талаар хууль тогтоогчид огтхон ч мэдээлэлгүйн тод жишээ юм.

Цэцэрлэг хүрэлцээгүйгээс хоёр настнуудыг хоёр дахь жилдээ гадуурхсанаа Засгийн газар тэдний эрүүл мэндэд санаа тавьж байгаа хэмээн тайлбарладаг. Тухайлбал, Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар “Хоёр настнууд цэцэрлэгт яваад удахгүй өвддөг. Хүүхдүүд бие биеэсээ халдвар авч өвчилдөг. Улмаар ээжүүд ажил хийх байтугай түүнээс их хохирол амсаж, хүүхдээ өвтгөн, эм эмчилгээнд их зардал гаргадаг. Хамгийн эмзэглэмээр зүйл нь хүүхдүүдээ суурь өвчтэй болгодог. Мөн боловсролын талаас авч үзвэл хоёр настай хүүхдүүдэд эрүүл ахуйн анхан шатны дадал олгох зорилготой. Энэ утгаараа гэр бүл, асран хамгаалагчийн дэмжлэгтэйгээр теле хичээлээр дадал олгох боломжтой гэж үзсэн” гэж ярьж байв.Гэвч бодит байдал дээр эцэг эхчүүд хоёр настай хүүхдээ цэцэрлэгт хамруулан ажлаа хийж, амьдралаа авч явах сонирхол давамгай байдаг тухай бид өмнөх нийтлэлүүдээрээ тэдний байр суурийг хүргэж байсан. Хэрэв дээрх хууль батлагдвал эцэг эхчүүд дахин нэг жил гэртээ сууж, ажлаа хийх боломжгүйд хүрнэ. Ингэснээр хэдэн мянган айлын орлогын хэмжээ буурч, ядуурлын түвшин рүү дөхөх юм.

ЗГ: Гурван наснаас нь  цэцэрлэгт элсүүлэх нь дэлхийн жишиг

Аливаа зүйлийг олон улстай харьцуулж даган дуурайх өндөр чадвартай Монголын эрх баригчид хоёр настнуудыг “голсон” шалтгаанаа мөн л дэлхийн жишигтэй холбон тайлбарлалаа. Засгийн газраас хуулийн төслийн талаар “ЮНЕСКО-гийн Статистикийн хүрээлэнгийн 2020 оны албан ёсны мэдээллээр нийт 225 улсын 2.7 хувь нь буюу зургаан улс хүүхдийг хоёр настай, 69 хувь нь гурван настайд нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ буюу цэцэрлэгт элсүүлж байна. Тиймээс олон улсын жишигт нийцүүлэхээр хуулийн төсөлд тусгаад байна. Дэлхийн улс орнуудад 0-2 настай хүүхдэд боловсрол эзэмшүүлэх гэхээс илүү гэр бүл, эцэг эхийн асрамж, хамгаалал, хоол тэжээл, аюулгүй орчинд эрүүл хүн болгож өсгөхөд бодлогоо чиглүүлж байна” хэмээн хариу тайлбар ирүүлжээ. Гэвч хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулдаггүй орнуудын эцэг эхчүүдийн цалин, орлого, хүүхдүүдийн гэрээр хөгжих боломж бололцоо Монголынхоос хэд дахин илүү гэдгийг хууль тогтоогчид мартжээ. Аливаа харьцуулалт, даган дуурайх үйл хэрэгт тооцоо судалгаа хэрэгтэй байдаг. Хүүхдээ хэдэн настайд нь цэцэрлэгт өгдөг туршлагыг нь дуурайхаасаа өмнө эцэг эхчүүдийн орлого, амьдрах орчин нөхцөл, төрийн тэтгэмжийнх нь хэмжээг нэг харсан бол ийм тайлбар өгөхгүй байсан болов уу.

Жилд дунджаар 48 мянган хоёр настан цэцэрлэгт хамрагддаг гэх тооцоолол бий. Өнгөрсөн оны тухайд 77 мянган хоёр настан цэцэрлэгт элсэх байв. Халдварын тархалт намжиж, цэцэрлэгт орон тоо гарвал гурван настнууд элсэх боломжтой. Харин хууль батлагдчихвал  Засгийн газартаа “гологдсон” хоёр настнууд хаачих вэ гэдэг нь одоогоор тодорхой бус байна. Гэртээ нэг нь хүүхдээ хараад нөгөө нь ажлаа хийгээд ганц хүний цалингаар нэг айлын амьдралыг залгуулах боломж манай улсад байхгүй. Монголын төрийн хүүхдэд ээлгүй энэ мэт шийдвэрээс болж жилд хэдэн мянган хүүхэд түлэгдэж, түймэрт өртөж, бие болоод сэтгэл санаагаараа насан туршдаа хохирч үлддэг нь бидний нүдэнд илхэн бодит байдал билээ.

 

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419