Энэ жил 200 автобусыг шинэчилж, замын түгжрэлийг 50 хувь багасгана
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас хичээлийн шинэ жил эхэлж, нийслэлд зорчих хөдөлгөөн ихсэхээс өмнө нийтийн тээврийн парк шинэчлэлийг эхлүүлж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 25-наас эхлэн нийслэлийн нийтийн тээвэрт 25-30 хүний суудалтай, хоёр давхар 10 автобусыг үйлчилгээнд явуулахаар болжээ. Ингэснээр хотын түгжрэл 5 хувиар буурна гэж тооцоолсон байна.
Нийтийн тээвэрт нэг автобусны ашиглалтын хугацааг 9-12 жилээр тооцдог байна. Үйлчилгээнд 12 болон түүнээс дээш жил явсан автобусуудыг энэ жилээс шинэчилж эхэлж байна. Эхний ээлжинд ашиглалтын хугацаа дууссан, утаа хаяж буй 30 автобусыг паркаас хасан үйлчилгээнээс татан авч акталжээ. Энэ жил 200 автобусыг шинэ, том оврын, бөөнөөр нь тээвэрлэх багтаамж ихтэй автобусаар шинэчилнэ. Ингэснээр хөдөлгөөний эргэлт сайжирч авто замын хөдөлгөөний түгжрэл 50 хувиар багасна гэж байна.
Нийслэлд хоёр давхар шинэ автобусууд Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт эхний ээлжинд гарна.