48:24
Монголын хил дээрх саад, бэрхшээлээс үүдээд бараа бүтээгдэхүүний үнэ 40 хувиар нэмэгджээ
Монгол Улсын Засгийн газраас хил дээрх бараа бүтээгдэхүүн тээвэрлэлтийн хоцрогдлыг арилгах ажлын хэсэг томилсон боловч БНХАУ-ын зүгээс баяр наадмын өдрүүдээр ажиллах саналд татгалзсан хариу өгсөн байна. БНХАУ-ын хилийн хяналт нь Монголын зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ түргэн шуурхай хүргэхэд төдийлөн анхаарахгүй байгаа бөгөөд энэ нь Монголын эдийн засагт нөлөөлөөд байгаа юм.
Түүнчлэн хилийн боомтын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол улсад өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар өссөн байна.
Эх сурвалж: А24 мэдээний агентлаг