"731-р ангийн" нууцыг задалж эхэллээ
8 -р сарын 15-нд буюу өчигдөр Хятад дахь "Японы түрэмгийлэгчдийн 731-р ангийн гэмт хэргийн нотлох баримтын музей" -н удирдлага Японы 731 -р ангийн дэд командлагч Масару Китаногийн Америкийн Форт Детрик баазын мөрдөн байцаагчид өгсөн 17 хуудас бүхий мэдүүлгийг ил болголоо.
Энэхүү мэдүүлэгт Масару Китано 731 -р ангийн 5 чиглэлийг системтэй танилцуулж, бактерлогийн зэвсгийн хэрэглээг судлан, хүний биед туршилт хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ажээ.
Энэ тухай тус музейн дарга Жинь Чэнминь: "1945 оны 8-р сард Япон бууж өгсний дараа Масару Китано БНХАУ-ын Шанхай хотод баригдан, дайны хоригдлуудын хуаранд байжээ. Холбоотны командлалын тагнуулын хэлтсийн удирдлага түүнийг 1946 оны 1-р сарын 9 -нд Японы талд буцааж өгсөн. Японд буцсаныхаа дараа Масару Китано бактерлогийн зэвсэгийн тухай шалгахаар Форт Детрикийн баазаас томилсон байцаагчид 731-р ангийн бактерлогийн зэвсэг болон хүн дээр хийсэн туршилтын тухай бичмэл баримтаа өгчихсөн.
АНУ Масару Китаног шилжүүлэн авахаар ажилласны шалтгаан нь ийм өндөр зэрэглэлийн албан тушаалтай хүн 731-р ангийн гол нууцыг мэддэг тул өөр газар үлдээх ёсгүй гэж тэд үзэж байсантай холбоотой. Хамгийн гол нь АНУ 731 -р ангийн бактерлогийн зэвсэг ба хүний биед хийсэн туршилтын тухай мэдээлэл авах зорилготой байсан" гэжээ.