Т.Энхнаран: Тархийг хэт ачааллуулснаас сэтгэл зүйн асуудал үүсдэг

Т.Энхнаран: Тархийг хэт ачааллуулснаас сэтгэл зүйн асуудал үүсдэг

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа АШУҮИС-ийн Олон улсын цахим сургалтын төвийн аргазүйч, координатор багш Т.Энхнаранг урьж тархи судлалын салбарын хөгжлийн талаар ярилцлаа.

 

Тархи судлал XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан юм

Блиц

Боловсролын зэрэг:

2016 онд: АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.

2019 онд: ОХУ-ын Москвагийн Боловсролын их сургуульд “Нейробиологи”-ийн чиглэлээр БУ-ы магистрын зэрэг хамгаалсан.

АШУҮИС-ийн Эрдмийн сургуульд “Стрессийн түвшинг спектр анализийн аргаар тогтоож, эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох” сэдэвт тархи судлалын судалгааны ажлаар докторын зэрэг горилж байгаа

 

Ажилласан байдал:

2020 онд: АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэн

2021 оноос:  АШУҮИС-ийн Эрдмийн сургууль

-Дэлхий дээр зэрэгцэн оршиж байгаа бусад амьтнаас хүн ухамсарт, өндөр хөгжсөн тархиараа ялгардаг. Энэ тархиа ашиглаад XXI зуунд технологийн гайхамшгийг мэдрэхээс гадна хиймэл оюун ухааныг хөгжүүлж чадсан оюунлаг бодгаль.

Хиймэл оюун ухаан бол тасралтгүй хөгжиж байгаа тархи судлалын нэг салбар юм. Эдгээр шалтгаан болоод өдөр тутмын стресст амьдрал нь олон хүчин зүйлийн нөлөө, бусад амьд биетээс ялгаатай ухамсарт ухааныг тархи судлалын шинжлэх ухаан хэрхэн судлах гэсэн олон хэрэгцээ шаардлагад үндэслэн тархи судлалыг дэлхий даяар XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан гэж тодорхойлсон. Энэ хүрээнд тархи судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг өндөр хөгжилтэй, хөгжингүй орнууд хэрэгжүүлэн, тархи судлалын залуу эрдэмтдээ бэлтгэн, тархи судлалын шинжлэх ухаанд их хэмжээний төсвийг зориулаад, бусад орны эмч, судлаач нарыг урьж туршлага солилцож байна. Мөн шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн хувьд асуудалтай байгаа бага орлоготой орнуудын тархи судлаачдыг өөрийн оронд суралцаж, ажиллах боломжоор хангаж дэлхий нийтэд тархи судлалын шинжлэх ухааныг таниулсаар байна. Тархи  судлалд дан ганц анагаах ухаан хамаардаггүй. Биологи, математик, физиологи, инженер болон нийгмийн салбар шинжлэх ухаануудыг нэг дор зангидаж салбар дундын том судалгааны платформ үүсгэх боломжтой салбар бол тархи судлал юм. Манай улсад тархи судлалаар доктор, магистр, бакалаврын түвшинд өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас хуваалцаад суралцаж байгаа олон судлаач бий. Олон улсад сурч ирсэн туршлага, мэдлэг, боловсролыг эх орондоо түгээх зорилготой олон улсын хурлыг Монголын Нейросайнсын нийгэмлэг найм дахь жилдээ зохион байгуулж байна. Дэлхийн тархи судлалын байгууллагатай хамтарсан дөрөв дэх удаагийн зуны сургалт энэ сарын 9-12-нд “Тархи судлалын үндсэн техникүүд” сэдэвтэй амжилттай зохион байгуулагдлаа.

Дэлхийд тархи судлалын салбар хурдацтай хөгжиж байна. XX зууны дунд үеэс дэлхийн тархи судлалын байгууллага олон оронтой хамтарч ажиллаад энэ салбар эрчимтэй хөгжиж эхэлсэн юм. Манай орны хувьд тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, олон нийтэд таниулах хэрэгцээ их байна.Өндөр хөгжилтэй орнуудын бухимдал болон амиа хорлолтын түвшин өндөр байдаг. Энэ нь иргэд нь тэр өндөр хөгжилд хүрэхийн тулд тархийг хэт ачаалалтай ажиллуулах, үүнийгээ амрааж мэдэхгүйгээс сэтгэл зүйн асуудал үүссэний илрэл юм болов уу. Насанд хүрсэн хүн төдийгүй хүүхдүүдийн ачаалал ч сүүлийн үед нэмэгдсэн. Хүүхдүүд хичээлээ хийхээс гадна олон төрлийн дугуйланд явна. Олон нийтийн сүлжээнээс хэрэгтэй, хэрэггүй олон мэдээллээр тархиа дүүргэж байна.Ийм ачаалалттай амьдарч байгаа нөхцөлд ачааллаа зохицуулах, ачаалласан тархиа хэрхэн амраах нь нэн тэргүүний асуудал юм.

 

Тархиа ямар зүйлд хэрхэн ашиглах нь чухал

-Тархи судлал гэхээр хүмүүс “Бид тархиныхаа хэдэн хувийг ашиглаж байна, үүнээс илүү ашиглах боломжтой юу. Монгол хүний тархины чадамж хэр вэ” гэж асуудаг. Гэвч тархи судлалын салбарт хүний тархины хэмжээ болоод чадамж нэн тэргүүний чухал асуудал биш юм. Учир нь тархиныхаа хэдэн хувийг ашиглах боломжтойг мэдвэл ачааллаа нэмэгдүүлээд одоогийнхоосоо илүү их бухимдалтай амьдрахад хүргэж мэднэ. Харин одоо ашиглаж байгаа хувиа хэрхэн зөв ашиглах вэ гэдэг нь чухал. Энэ нь тархины гурав эсвэл 10 хувь байх нь хамаагүй. Харин энэ багтаамжийг ямар зүйлд, хэрхэн зарцуулахад суралцах нь чухал. Тархи өөрийн гэсэн багтаамжтай. Энэ багтаамжийг нь зөв зохицуулах нь чухал. Энэ нь хүн ходоодныхоо хэмжээнд тохируулан хооллодогтой адил гэсэн үг. Тархи бүх эрхтэн системтэй адилхан. Тиймээс зохицуулж, хоослох арга барилд суралцах хэрэгтэй. Бид тархиа хий хоосон зүйл болоод хэрэгтэй зүйлийн аль алинаар нь дүүргэсэн байж болно. Тиймээс хэрэгтэй зүйлсээ яаж ашиглах, хэрэггүй зүйлсийг яаж тархи болоод оюун санаанаасаа гаргаж хаях буюу бухимдлаа хэрхэн зөв тайлах вэ гэсэн аргад суралцахын тулд тархийг судалж байгаа юм. Сэтгэл судлал, сэтгэцийн эмгэг судлал, мэдрэл судлал бүгд тархитай холбоотой. Түүгээр зогсохгүй математик, инженер, нийгмийн шинжлэх ухааны салбарууд, хэл шинжлэлийн гээд олон салбарыг тархи судлалын нэг хэсэг болохыг тодотгож хэлмээр байна.

Дан ганц стрессээс үүдэн бусад бие махбодын зовиур үүсч болдог.  Энэ бүлэг өвчнүүдийг судалдаг салбар шинжлэх ухааныг психосоматик анагаах ухаан гэдэг. Тодруулбал, стрессээс үүдэлтэй биеийн өвчнүүдийг судалдаг салбар юм. Даралт ихсэх шалтгаан нь стрессээс үүдэлтэй байх тохиолдол бий. Хүн сэтгэл зүйгээрээ судасныхаа тонусыг ихэсгэж, багасгаж болно. Тиймээс хоолоо зохицуулдаг шиг өөрийн оюун санаа, бодлыг зохицуулаад сурчихвал эрүүл, сайхан, урт удаан амьдрах боломж дүүрэн бий.

Оюун санаагаа зохицуулаад сурчихсан хүн ажиллах чадвараа сайжруулах боломжтой. Учир нь тархиа дэмий хэрэггүй зүйлсээр дүүргэчихсэн тохиолдолд ядарч, ажлаа хийж чадахгүйд хүрдэг.Тиймээс тархины багтаамжаа хэрхэн зохицуулахад суралцах нь чухал юм.

Тархи судлалыг хөгжүүлснээр амьдралын эргэн тойрны бүх асуудлаа хүн хялбараар ойлгож эхэлнэ. Жирэмсэн байхад сэтгэл зүй ямар байх, хүүхдийн тархи хэзээнээс хөгжиж эхэлдэг вэ гэдгийг ойлгоно. Хүүхдийг хэт их хичээлээр дарах, олон зүйл цээжлүүлэх нь зөв эсэхийг тархи судлалын түвшинд судалчихсан байгаа. Хүүхэд түргэн уурлаад, аашлаад байгаа нь мэдрэлийн эстэй холбоотой юу гэдгийг тархи судлалаар мэдэх боломжтой. Бусад хүнтэй зөв харилцахын тулд бид тархиа л ойлгох хэрэгтэй. Хөгшин хүний сэтгэл зүй ямар байдаг, хэрхэн харилцах, архаг өвчтэй хүмүүс яагаад уцаарлаад байгаа юм бол гэдгийн учрыг тархи судлалаас мэдэж авна. Сүүлийн үед нийгэмд тулгамдаад байгаа донтолтын эмгэгээс сэргийлэх арга замыг  ч тархи судлал гаргаж чадна.

 

Тархи эрүүл байхад хооллолт ба чанартай нойр чухал

-Хүүхдээ өсгөх арга барил нь улс орон бүрт өөр. Энэ онцгой арга нь тархинд ямар давуу тал болоод сул талтай вэ гэдгийг тодорхойлно. Тархи судлал хөгжсөнөөр ирээдүйд  бие болоод сэтгэл зүйн хувьд эрүүл хүүхэд бойжих боломжийг хүн бүрт бүрдүүлэх боломжтой. Хүүхдийн хүмүүжил, хүүхдэд хандах харц, хүрэлцэхүй, тэврэлт хүүхдийн тархинд ямар нөлөөтэйг,  хүчтэй гар хүрэхэд тархинд юу болж, ирээдүйд сэтгэл зүйд нь хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг боловсролын бүх түвшинд тархи судлалаар дамжуулан олгох боломжтой. Зөөлөн хүрэлцэх, илэх, тэврэхэд хүний тархинд эерэг тааламжтай нөлөө үзүүлдэг болохыг СТ афферентийн судалгаанаас харж болно. Эсрэгээрээ шийтгэх, хүчтэй хүрэхэд мэдрэлийн эсүүдээр дамжуулагдсан сөрөг зүйлүүд тухайн хүний ирээдүйн болоод яг одоогийнх нь сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж муу үр дагавар дагуулж мэднэ. Энэ нь цаашдын амьдралд яаж нөлөөлдгийг, олон төрлийн эмгэгийн шалтгааныг тархи судлалаар дамжуулан мэдэж болно.

Биологийн хичээл дээр мэдрэлийн тогтолцооны талаар цухасхан үздэг. Хэрэв тархи судлал тусдаа бие даасан хичээл болж орох юм бол хүн илүү нарийн ойлголттой болж, тархиа хамгаалахад суралцана. Шинэ зүйл сурахад тархины эсийн холбоос сайжирч, бухимдлаас ангид байдаг.

Тархи эрүүл байхад дараагийн чухал зүйл нь хооллолт ба чанартай нойр юм. Био хэмнэлийн дагуу харанхуй болоход хүн унтаж амрах ёстой. Харанхуй болохоор буюу 21:00 цагт шууд унтсан хүүхэд өсөлтийн гормоноо илүү ялгаруулж чаддаг. Өсөлт гэдэгт биеийн өндөр бус бүх эд эс, эрхтэн тогтолцооны хөгжил багтдаг. 

“Тархи судлалын долоо хоног” арга хэмжээг олон нийтэд зориулан энэ оны гуравдугаар сард зохион байгуулсан. Ингэхдээ нойр, хооллолт, дасгал хөдөлгөөн тархины хөгжилд хэрхэн нөлөөлдөг талаар Монголын тархи судлалын тэргүүлэх судлаач, багш нар маань олон нийтэд зориулсан лекц толилуулсан.Тэр туршлагаас бид олон нийтэд зориулсан лекцийг 5-10 минутын богино хэмжээтэй нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр шинжлэх ухааны ололт амжилтуудаас хүргэх нь илүү тохиромжтой болохыг мэдэж авсан.

Симпатик болон парасимтакын аль нь давамгайлж байгаагаас стрессийн түвшинг үнэлж болдог. Стресс, бухимдал, сэтгэл зүйн болоод бие махбодод тулгамдаж буй асуудлыг үнэлэхэд ашиглагддаг асуумж, эмчийн үзлэгээс гадна АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэн зүрхний хэмийн хэлбэлзлээр стрессийн түвшин тогтоодог аппаратын тусламжтай судалгаа хийсэн. Эхний үр дүнг нь амжилттай гаргаж дүгнээд байна.

Тодруулбал, Тархи судлалын хүрээлэнг түшиглээд  дотрын эмгэг судлал, мэдрэлийн эмгэг судлал, сэтгэцийн эмгэг судлал гэсэн олон салбар нийлж тархитай холбоотой өвчин эмгэгийн тархалт болон хүн амын дундах стрессийн түвшинг тогтоох гурван үе шаттай судалгааг эхлүүлсэн. Эхний үе нь 2020 онд дууссан. Сэтгэцийн тулгамдсан асуудал болох түгшүүр, сэтгэл гутралыг илрүүлэх нэг сорил, нойрны чанарыг үнэлэх сорил, эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарыг үнэлэх асуумж, бусад нь өвчнүүдийг эхний байдлаар илрүүлэх асуумжнуудын валидац судалгааг өнгөрсөн онд хийж дууслаа.

Энэ нь өвчний тархалт, зонхилж байгаа бүс нутаг, нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг судална гэсэн үг. Дараагийн шатанд багажийн шинжилгээний аргууд хэрэгтэй. Эхний судалгаанд 50-аас дээш насныхны тархины судас нь нарийсалтай байна уу, судасны асуудалтай байгаа эсэхийг тодорхойлох тархины судасны доплерографийн шинжилгээг мэдрэлийн эмч нарын баг маань хийж гүйцэтгэсэн. Хоёрдугаар шатанд илүү нарийн, өндөр өртөг бүхий багажийн шинжилгээний аргуудаар тодорхой бүлгийг судална гэж төлөвлөсөн байгаа. Судалгаа хийхэд их хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй байдаг. Эхний шатны судалгаагаа АШУҮИС, Тархи судлалын хүрээлэн, Нейросайнсын нийгэмлэгийн дэмжлэгтэй хийж дууссан. Хоёр дахь шатны судалгааны хөрөнгө мөнгө хараахан шийдэгдээгүй байгаа. Засгийн газраас биднийг тоног төхөөрөмж болон хүний нөөцөөр дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

 

Тархи судлалын лаборатори байгуулахад улсын дэмжлэг хэрэгтэй

-Тархийг сонжоо, тест гэсэн асуумж судалгаагаар судалж болдог. Үүгээр хүний уур бухимдал, түгшүүрийн хэмжээ, IQ түвшин гарч ирдэг. Олон улсад эдгээрийг тогтоох стандарт асуултууд байдаг. Эдгээр асуултыг орон бүр онцлогтоо тохируулан өөрчлөн ашигладаг. Хүн амын хэл, соёл, амьдралын хэв маягт тохируулна гэсэн үг. Олон үе шаттай том судалгаагаар бодитой үр дүн гардаг. Энэ судалгаа манай улсад дутмаг байсан ч сүүлийн жилүүдэд судлаачид асуумжийн валидац судалгааг өргөнөөр хийдэг болжээ. Энэ нь сайшаалтай. Тархи судлал хүний түгшүүр, стрессийг үнэлэхээс эхлэн багаж ашигласан судалгааны аргуудыг хэрэглэх, молекул биологийн лабораторийн арга, амьтны туршилтын аргуудыг хөгжүүлэх нэн шаардлагатай. Лабораторийг хөгжүүлэхэд их хөрөнгө шаарддаг. Валидац судалгаа үүнээс хөрөнгө бага шаардах учир тархи судлалыг энэ судалгаагаар эхлүүлэх нь зохистой гэж үзэн эхлүүлээд эхний үр дүнгүүдээ олон улсын мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэх бэлтгэл ажлуудыг хийж байна. Хүн амын хэдэн хувь нь түгшүүртэй байна гэсэн урьдчилсан дүн гарлаа. Тэгвэл дараа нь түгшүүрийн шалтгааныг нь судална. Стресс нь гентэй холбоотой юу, дамжуулагч уурагтай эсвэл тархинд ялгарч байгаа мэдээ дамжуулж байгаа бодисууд, медиаторууд юм уу эсвэл мэдрэлийн эстэй холбоотой юу, гадны хүчин зүйл байгаа эсэхийг тодруулахын тулд илүү нарийвчилсан лабораторийн судалгаа хэрэгтэй. Ийм том лаборатори байгуулахын тулд их хэмжээний хөрөнгө, улсын дэмжлэг, хүний нөөц хэрэгтэй. Манай сургуульд энэ чиглэлийн судлаачид байгаа боловч лабораторийн нэг аппарат дээр  нэг ээлжинд 10-20 хүн ажиллах шаардлагатай болдог. Хэрэв тасралтгүй ажиллагаатай аппарат байвал 2-5 ээлжийн хүн хэрэгтэй. Төсөвт хөрөнгө төвлөрүүлэн судлаачдыг дэмжиж байгаа нь сайшаалтай ч олон улсын жишигт хүрэхийн тулд илүү дэмжих шаардлагатай. Эрдэм шинжилгээний ажлыг хөндлөнгөөс ажиглахад их зардал гаргаад судалгааны бүтээл хэвлүүлсэн ч бидний өдөр тутмын амьдралд үр ашгаа өгч байгаа юм уу гэж олон нийт боддог байж магадгүй.

Судлаачдыг дэмжих  тогтолцоо тархи судлал чиглэл дээр манай улсад сайн бүрэлдээгүй байна. Судалгаа хийхэд их цаг зав зарцуулахаас гадна оюуны маш их ачаалал авдаг. Судлаачдын хувийн амьдрал нь хоёрдугаарт тавигддаг учир тэдний нийгмийн асуудлыг шийдэх нь нэн чухал. Гадаадад боловсрол эзэмшсэн судлаачдын туршлагаас харьцуулан судлаачдын оюуны өмч, бүтээлийг нь үнэлээд нийгмийн асуудлыг нь шийдэж өгвөл шинжлэх ухаанд сэтгэл зүрхээ зориулах олон залуу судлаач манай улсад бий.

 

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419