"Өглөөний гудамж"-нд залуу эмч нар иргэдэд үзлэг шинжилгээ хийж, зөвлөгөө өгөв
Улаанбаатар хотын нэгэн шинэ өнгө төрх болоод буй “Өглөөний гудамж”-ийг зорин ирэх иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тэгвэл “Өглөөний гудамж”-аар өчигдөр зочлон ирсэн хүн бүрт мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлжээ.
Энэхүү өдөрлөгийг залуу эмч нар санаачлан иргэдэд сургалт, зөвлөгөө өгчээ. Залуу эмч нарын үзлэгт хамрагдсан нийт иргэдийн ихэнх элэгний өөхжилттэй, цөс өтгөрсөн, нойр булчирхай өөрчлөлттэй байсан тул идэвхтэй хөдөлгөөн хийж, эрүүл зөв хооллож, жингээ хянаж, жил бүр өөрийнхөө эрүүл мэндийн төлөө урьдчилсан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэж иргэдэд зөвлөлөө.