Малын өвчин барьцаалсан хулгайн шинэчлэл

2021-08-13, 10:44 Цаг үе 558 1
Малын өвчин барьцаалсан хулгайн шинэчлэл

Монгол Улсын Засгийн газар сүүлийн 3 жилд (2018 – 2020 онд) шүлхийн 19.7 сая, богийн мялзангийн 32.3 сая, хонины цэцэгийн 23.6 сая, бүгд 75.6 сая тун вакциныг ОХУ-аас “авч”, 7.5 сая америк доллар буюу 15.12 тэрбум төгрөгийг тус улсын вакцины эздэд “төлжээ”. Эдгээр хил зөрчдөг гурван өвчнөөс хамгаалж, гурван жилд нийт 75.6 сая, жилд дунджаар 25.2 сая малд вакцин халдаасан гэнэ.  

Тогтож айлд. Энэ гурван жилд энэ гурван өвчнөөс хамгаалж нэг ч малд вакцин халдаах хэрэгцээ байгаагүй. Цагаач вирусийн халдлагыг эрт илрүүлээд, цомхон голомтыг хөл хориод, өвчилсөн, хавьтсан амьтдыг тусгаарлаж устгаад, өртсөн нутгийг нэг улиралд орхиод, нэг ч амьтанд вакцин халдаалгүй вирүсийн халдлагыг дарах боломж байсан, магадлал 100 хувь! 

Засгийн газар Унгар улсаас зээл авч, Сонгины биокомбинатын техник, технологийг шинэчилж байгаа, жил бүр шүлхийн 10.0 сая, богийн мялзангийн 10.0 – 15.0 сая, хонины цэцэгийн 20.0 сая тун, нийтдээ энэ гурван өвчнөөс хамгаалах 40.0 – 45.0 сая тун вакциныг үйлдвэрлэх гэнэ. 

Тогтож айлд. Цаашид энэ гурван өвчнөөс хамгаалж нэг ч малд вакцин халдаах хэрэгцээ үүсэхгүй. Цагаач вирүсийн халдлагыг эрт илрүүлээд, цомхон голомтыг хөл хориод, өвчилсөн, хавьтсан амьтдыг тусгаарлаж устгаад, өртсөн нутгийг нэг улиралд орхиод, нэг ч малд вакцин халдаалгүй вирүсийн халдлагыг дарах боломж байгаа, магадлал 100 хувь!  

Засгийн газар олон мянган сүргийн олон сая амьтанд вакцин халдаасан, халдаах үндэслэлээ тайлбарлажээ. 

1. Мал сүргийн эрүүл мэндийн үзүүлэлт дээшилнэ гэнээ ?  

Тогтож айлд. Вирүсийн халдлагад өртсөн сүрэг, вакцины халдлагад өртсөн сүрэг эрүүл мэндийн чанар, чансааны хувьд яг адилхан, хоёулаа эрүүл сүргийн жагсаалтаас хасагдана. Вирүсийн халдлагад өртсөн сүргийн эзэн, вакцины халдлагад өртсөн сүргийн эзэн хоёрын зиндаа яг адил, хоёул эрүүл сүрэгтний жагсаалтаас хасагдана. Вирүсийн халдлагад өртсөн сүрэгтэй сум, аймаг, улс, вакцины халдлагад өртсөн сүрэгтэй сум, аймаг, улсын мал сүргийн чанар, чансаа, зиндаа яг адилхан, бүгдээрээ эрүүл сүрэгтэй сум, аймаг, улсын жагсаалтаас хасагдана. 

Монгол Улсын Засгийн газар хил зөрчдөг вирүсийн халдлагад өртөөгүй, өртөхгүй, вакцинд өртөөгүй, вакцин хэрэглэх шаардлагагүй олон мянган ногоон сүргийн чанарыг зориуд доройтуулж, чансааг зориуд бууруулж, олон мянган ногоон сүрэгтний нэр хүнд, бүтээл, итгэл, бахархлыг зориуд гутааж байна. 

2. Нийгмийн эрүүл мэндэд учруулах халдварын эрсдэл буурна гэнээ ? 

Тогтож айлд. Шүлхийн, богийн мялзангийн, хонины цэцэгийн вирүс хүнд халдахгүй, хүнийг өвчлүүлэхгүй тул хүнд халгүй, хүн амын эрүүл мэндэд аюулгүй. 

Монгол Улсын Засгийн газар эзэндээ, хэрэглэгчдээ, байгаль орчиндоо ээлтэй, ямар ч аюулгүй олон мянган эрүүл сүрэгт амьд, амьгүй вакцин халдааж, олон мянган цоо эрүүл сүрэг, ариун цэвэр байгаль орчныг зориуд бузарлаж байна.   

3. Хүн амын хүнсний баталгаат байдлын халдвараас хамаарах аюул үлэмж хэмжээгээр багасана гэнээ ?  

Тогтож айлд. Вакцины халдварт өртсөн сүрэг, вирүсийн халдварт өртсөн сүргийн амьтан, бүтээгдэхүүний чанар, аюултай байдал яг адил. Вакцины халдварт өртсөн малын мах, сүү вирүсийн халдварт өртсөн малын мах, сүүний чанар, аюултай байдал яг нэг түвшинд байна. 

Монгол Улсын Засгийн газар олон мянган хот айлын эрүүл сүрэгт амьд, амьгүй вакцин халдааж, амьтан, амьтны бүтээгдэхүүний аюулгүй байдлыг алдуулж, аюултай байдлыг зориуд үүсгэж байна. 

4. Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт нэмэгдэнэ гэнээ?  

Тогтож айлд. Амьтны хил зөрчдөг өвчнөөс хамгаалах вакцинд өртсөн бүс нутаг, аймаг, сумын мал, бүтээгдэхүүний экспорт зогсоно, дотоод зах зээл хязгаарлагдана, хаагдана. Шүлхийн вакцин халдаасан сүргийн мал, мах, улаан идээ, сүү, цагаан идээ, ноос ноолуур, арьс ширний экспорт, импортыг вакциныг халдаасан өдрөөс эхлэн нэг жилийн турш, богийн мялзан, хонины цэцэгийн вакцин халдаасан сүргийн мал, мах, улаан идээ, сүү, цагаан идээ, ноос ноолуур, арьс ширний экспорт, импортыг вакциныг халдаасан өдрөөс эхлэн хоёр жилийн турш хоридог.  

Монгол Улсын Засгийн газар олон мянган хот айлын цоо эрүүл, вирүсийн халдлагад өртөхгүй сүрэгт амьд, амьгүй вакцин халдааж, олон сум, аймгийн мал аж ахуйн дотоод, гадаад зах зээлийг зориуд хааж, зогсоож байна. 

5. Малчдын амьжиргаа дээшилнэ гэнээ? 

Тогтож айлд. Вакцины халдварт өртсөн сүрэг, вирүсийн халдлагад өртсөн сүргийн амьтан, бүтээгдэхүүний зах зээл адилхан хязгаарлагдана, хаагдана, мал, бүтээгдэхүүний борлуулалт адилхан зогсоно, үнэгүйднэ. 

Монгол Улсын Засгийн газар олон мянган хот айлын эрүүл, вирүсийн халдлагад өртөхгүй сүрэгт амьд, амьгүй вакцин халдааж, мал, бүтээгдэхүүний нэр хүнд, чанар, чансааг зориуд доройтуулж, борлуулалтыг зогсоож, үнэгүйдүүлж байна. 

6. Энэ шинэчлэл хэнд хэрэгтэй вэ? 

Малын өвчин байрьцаалсан, амьтны хил зөрчдөг өвчнөөс хамгаалах вакцинаар халхалсан хулгайн шинэчлэл хулгайч нартаа л хэрэгтэй. Энэ шинэчлэл Засгийн газрын худалч – хулгайч агентлагийг хормойдсон худалч – хулгайч үйлдвэр, лаборатори, хоршоо, холбоо, хүрээлэн, сургуулиас бүрдсэн худалч – хулгайч тогтолцооны түр зуур боловч оршин тогтноход л хэрэгтэй, тэдний хулгайн ул мөрийг баллаж, хулгайн үзүүр долоож амьдардаг “малын эмч” нарт л хоног төөрүүлэхэд нь хэрэгтэй. 

Хулгайн шинэчлэл шуурхай байна, малын өвчнөөр хулгайч тэжээдэг хууль батлууллаа, малын өвчин барьцаалсан хулгайг 25 жил булаацалдсан хоноц зоотехникч нараасаа саллаа, одоо орос, хятад эздээсээ алдуурах бололтой. 

 

О. Уламбаяр   

Ховд хот  2021.05.30

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419