48:24
Монгол улс дахь хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал
Монгол Улсын ард иргэд халдварт бус өвчнөөр нас барах нь түгээмэл байгаа бөгөөд хорт хавдар нь нас баралтын хоёр дахь гол шалтгаан болж байна. Монгол Улсын нийт нас баралтын тавны нэг нь хорт хавдраас шалтгаалсан нас баралт бөгөөд 2020 онд нас барсан хүний тоо 4.5 мянга байна. Энэ нь Монголд хорт хавдар гамшгийн хэмжээнд хүрснийг харуулж байна. Мөн 2040 он гэхэд энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ гэсэн судалгаа байдаг байна.
Эх сурвалж: А24 мэдээний агентлаг