Өглөөний цайгаа хаа байсан хотын төв рүү биш хаа тааралдсан газраасаа нь авч болох зүй тогтолцоог хувийн хэвшлийнхэн хийчихнэ, төр бүү саад бол...
Гол нь тэр өглөөний гудамж маань жирийн ард иргэдэд яг ямар ач холбогдолтой вэ? Хаа байгаа Баянхошуунаас эсвэл Шархад, Зүүн 4 замаас ганц аяга кофе авч уух гээд тийшээ хамаг цагаа баран байж зүглэх хүн ер нь байгаа юу? Где логика? Бага тойрог эргэсэн хүмүүс л тийшээ зүглэдэг юм байгаа биз. Миний лав ухаан хүрэхгүй байна.
Тэгээд ч очсон хүмүүс нь тэнд зарагдаж байгаа өглөөний цайных нь үнэтэйг гайхацгааж байна. Ганц өглөөний цай уух гэж 20-30 мянган төгрөг өдөр бүр зарж чадах бид тийм бэл бэнчин ихтэй, авдаг цалин өндөртэй хүмүүс юм уу?
Хятадад бол ерөөсөө л гудамж, хот, улс тэр чигээрээ өглөөнийх.
Баби мантууны сүлжээ салбарууд бэлтгэл ажлаа өглөө 4 цагт эхэлдэг. Өглөө 5:40 гэхэд хоол ундаа зараад эхэлчихнэ. Автобус метро өглөө бас л 6 цагаас өмнө хөдөлж эхэлдэг.
Манайд автобус өглөө 7 цагаас хөдөлдөг байсан даа. Одоо яасныг мэдэхгүй.
Манай шийдвэр гаргагчид, удирдан зохион байгуулагчид түмэн олонд хүртээлгүй л юм байнга хийж, төсвийн мөнгө зарлагадах юм. Яагаад ийм тэнэг нь дэндчихсэн хүмүүсээр бид удирдуулаад байдаг юм бүү мэд.
Цаг хугацаа гэдэг бүхнээс үнэтэй. Өглөөний цайгаа хаа байсан хотын төв рүү биш хаа тааралдсан газраасаа халуунаар нь авч болох тийм л зүй тогтолцоог хувийн хэвшлийн хүмүүс өөрсдөө үүсгэж, зохион байгуулахад нь туслаад, тусладаггүй юмаа гэхэд ядаж хөндлөнгөөс битгий төрийн нэрээр дарамталж гай бол л доо.
Та нарын утгагүй дарамт шахалт, тэнэг зохицуулалт байхгүй бол хувийн хэвшлийнхэн өөрсдөө энэ том өглөөний цай хоолны зах зээлийг олж хараад будаа болгох гээд байна окэй?
Тухайн өглөөний цайг идэх хүмүүс нь олон юм яриагүй байхад идэхгүй мэргэжлийн хяналтынхан олон юм ярьж гоншигонох ямар ч шаардлагагүй. Тэгээл хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зөвшөөрөл хаана байна бла бла бла гээд явж өгнө цаадуул чинь...үнэхээр лайтай.
Зах зээлийн хуулиараа зохицуулагдаад хэрэв бохир заваан байвал хэрэглэгчид өөрсдөө сэжиглээд авч идэхээ л больчихно.
Зүгээр бэлэн, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг нь хангасан өглөө бүр шинээрээ бүтээгдэхүүнүүдийг хот даяар нийлүүлж чадах сүлжээ үүсгэчихвэл захын зам дагуух жижигхэн хүнсний дэлгүүр ч түүнийг нь халааж, жигнэж боловсруулаад хэрэглэгчдэд хүргэчихнэ.
Цагаа олсон, зах зээлээ мэдэрсэн бизнес амжилтанд хүрч буй жишээ нэг иймэрхүү. Манайд өглөөний цайны үйлдвэрлэл, үйлчилгээ уг нь их хэрэгтэй л байгаа юмсан даа.Бэлэн гоймон л биш бол юу ч зарсан болно ш дээ. Мантуун бууз, бууз, банш, савласан каш, сүүтэй будаа, сүүтэй эсвэл махтай бантан, ногооны зутан, хөөрүүлж савласан сүү...
Өө нээрээ энд уут, савтай шингэн зүйлсийг соруулаар хатгаад замд явахдаа уугаад явчихдаг. Нэг хэрэглээний сав суулга муухай л даа. Энэ талаар дараа дэлгэрэнгүй бичье.
Эх сурвалж: Нүүдэлчин Панда тэмдэглэл