48:24
Корона вирусийн дельта хувилбар нь альфа болон бетта хувилбарын мутацлагдсан хэлбэр юм. Энэ нь өмнөх бетта хувилбартай харьцуулахад 60 хувиар илүү хурдан тархаж байгаа нь тогтоогдсон. Манай улсын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард Энэтхэгээс Монгол улсад ирсэн таван иргэнээс дельта хувилбар илэрч байсан нь анхны тохиолдол юм. Үүнээс хойш энэ хувилбар иргэдийн дунд тархсаар байгааг халдвар авсан иргэдийн шинж тэмдгээс харж болно. Одоогийн байдлаар Монгол улс 70 гаруй сорьцыг Японы Халдварт Өвчин Судлалын хүрээлэн рүү явуулсан.
Эх сурвалж: А24 мэдээний агентлаг