“Рио Тинто”-г “шахаж” ажиллая! Ерөнхий Сайд аа

“Рио Тинто”-г “шахаж” ажиллая! Ерөнхий Сайд аа

Оюутолгойн төслийн менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” алдаа гаргасан нь нэгэнт тодорхой боллоо. Үүнийг нотолсон хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт ч Монгол Улсын Засгийн Газрын ажлын хэсэгт ирснийг өчигдөр олон нийтэд мэдээлж, Монголчууд тодорхой ойлголт авлаа.  

"Рио Тинто"-гийн мэдээллэснээр Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1,45 тэрбум ам.доллараар өссөн. Энэ нь Монгол мөнгөөр дөрвөн их наяд төгрөг буюу Монгол Улсын жилийн төсвийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгө юм. Гэвч зардлын энэ өндөр хэтрэлтийг Рио Тинто компанийн зүгээс “Геотехникийн асуудлаас болж зардал хэтэрсэн” гэж тайлбарлаж ирсэн бөгөөд хөндлөнгийн шинжээчид үүнийг дүгнэлтээрээ няцаажээ. Өөрөөр хэлбэл “энэхүү зардлын хэтрэлт нь гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас шалтгаалаагүй” байна. Хөндлөнгийн шалгалт хийсэн шинжээчдийн баг  ийм дүгнэлтийг Монгол Улс руу илгээжээ. Ингээд зогсохгүй уг дүгнэлтээр гүний уурхайн ашиглалтад орох хугацаа даруй 22 сараар хойшилсныг ч ил болгочихлоо. 

Шулуухандаа “Рио Тинто” компанийн менежментийн алдаанаас болж Монгол Улсад Оюутолгойгоос ирэх үр өгөөж их хэмжээгээр буурсан нь тодорхой болж байна.

Энэ талаар Монголд төдийгүй олон улсын хэвлэлүүдээр ч шуугиж “Рио Тинто”-д эргэлзсэн мэдээллүүд ар араасаа гарч эхэллээ. Тухайлбал “Wall Street Journal”, “Financial Times” зэрэг дэлхийд нэр хүндтэй хэвлэлүүд дээрх мэдээллийг онцолж, “Рио Тинто” компанийн тайлбар эргэлзээ төрүүлж байна гэсэн агуулгыг илэрхийлжээ. 

“Оюутолгой” компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн Газар эзэмшдэг. Харин үлдсэн 66 хувийг нь Торонто, Нью-Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойс Хилл” компани эзэмшдэг. Харин “Оюутолгой” төслийн үйл ажиллагааг өдөр тутамд хариуцаж удирдлагаар хангах үүргийг “Рио Тинто” компани хүлээж ирсэн бөгөөд үүнийхээ хөлсөнд жил бүр 200 гаруй сая ам.доллар авдаг. 

Шижээчдийн дүгнэлтээс харвал “Рио Тинто” компани Монгол Улсын Засгийн Газарт удаа дараа ташаа мэдээлэл өгч, бодит байдлыг нуун дарагдуулжээ. Энэ бол бид өдий хэмжээгээр хохирол амссан гэсэн үг. Рио Тинто компани энэ оны нэгдүгээр сараас гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлаа эхлэх ёстой байсан. Энэ хуваариар явсан бол дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байгаа энэ үед манай улсын эдийн засагт орж ирэх мөнгөн урсгал, Монголын ард түмний баялгаасаа хүртэх боломж улам бүр нэмэгдэх байв. 

Гэхдээ бид үүнийг залруулах боломжтой боллоо.

Мөнхийн “шоуны сэдэв” Оюутолгой дээр бодит үр дүн гарна гэж олон нийт төдийлөн итгээгүй ч Л. Оюун-Эрдэнийн Засгийн Газар ахиц гаргалаа.

Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа, “Оюутолгойн гэрээг засаж, сайжруулах үйл явц шууд мэдрэгдэхгүй. Гэхдээ аажим аажмаар Монголд ашигтай болгохын төлөө уйгагүй ажиллах болно” хэмээн мэдэгдэж байсан. Улмаар Засгийн газрын Ажлын хэсгийг ахлаж байх үедээ шийдэмгий ажиллаж чадсаны эхний үр дүн ийнхүү гарч, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг гаргуулж чадсан гэж магтаж болох юм. Ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сайд, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго нар ч сайн ажиллалаа. Гэхдээ одоо бүрэн дүүрэн үр дүн хэрэгтэй байна. 

Одоо Монгол Улс яах ёстой вэ? Менежментийн алдаа гаргасан “Рио Тинто”-д Монгол Улсын Засгийн Газар “юмны эзэн-сумны занги” гэдгээ сануулж, хуулийн дагуу шахаж ажиллах хэрэгтэй. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарахаас өмнө Рио Тинто манай талаас тавьсан санал бүрийг ихэнхдээ үл тоож, сав л хийвэл Арбитрын шүүхээр айлгадаг байсан. Тэгвэл цаашид ийм байдлаар хамтын ажиллагаа үргэлжлэх учиргүй. Бидэнд хууль болон гэрээгээр хүлээсэн өөр өөрийн эрх, үүрэг бий. Тиймээс Монголын Засгийн Газар хуулийн дагуу шаардлагаа "Рио Тинто"-д “хүчтэй” тавьж, ард түмэн ч хяналтаа сайжруулж, нэг талд зогсох хэрэгтэй байна. Ингэж байж бид Оюутолгойгоос жинхэнэ утгаараа ашгаа хүртэж “юмны эзэн шиг" байж чадна. 

 

Д.Дандархүү

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419