48:24
Амралт зугаалга, баяр наадмын өдрүүд үргэлжилсээр. Энэ үеэр иргэд хөдөө орон нутгийг зорин гол, нуур бараадан зугаалах нь элбэг. 2021 он гарсаар улсын хэмжээнд 74 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 86 хүн амь насаа алдсан байжээ. Үүний 67 нь том хүн 19 нь хүүхэд байгаа юм.
Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь стандартын бус хийлдэг завь, гудас болон хөвөгч хэрэгсэлтэй гол усанд орсноос үүдэлтэй.
Эх сурвалж: А24 мэдээний агентлаг