Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
"Сүүлийн 24 цагт 1071 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 319 нь Улаанбаатар хотод, 752 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн сүүлийн 24 цагт 1811 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Мөн таван хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 857 боллоо.
Өнөөдрийн байдлаар 9362 хүн хэвтэн эмчлүүлж байна.