Токиод метрогоор зорчиж байсан иргэд рүү хутгатай этгээд халдаж, 10 хүн шархадлаа
Өнгөрсөн баасан гарагийн орой Токио хотын метронд хутгатай этгээд зорчигчид рүү халдсаны улмаас 10 хүн шархадлаа.
Токио хотын онцгой байдлын албанл оройны 8 цаг 38 минутад дуудлага ирсэн бөгөөд хэргийн газарт очих үед хэд хэдэн хүн шархдсан байжээ.
Цагдаа нар тус хэргийг үйлдсэн 36 настай эрэгтэйг баривчилсан ба сэжигтэн халдлага үйлдсэнийхээ дараа ойролцоох дэлгүүрт орж худалдагчаас нь цагдаа дуудахыг хүсч, хэргээ хүлээжээ.
Халдлагад өртсөн нэг оюутан охиноос бусад нь хөнгөн шарх авсан аж.
Японд иймэрхүү ноцтой гэмт хэрэг гарах нь ховор ч өмнө нь 2008 онд хутгатай этгээд Акихабара дүүрэгт явган зорчигчид рүү халдаж, 7 хүний амь насыг хөнөөсөн хэрэг гарч байсан удаатай билээ.