Хятадын засгийн газрыг шүүмжлэгчдийг “унагах” 350 хуурамч хаягийг илрүүлжээ

Хятадын засгийн газрыг шүүмжлэгчдийг “унагах” 350 хуурамч хаягийг илрүүлжээ

Хятадын Засгийн газрыг шүүмжлэгчдийн нэр хүндийг гутаах, Хятадын талыг баримтлагчдыг унагах зорилготой олон нийтийн сүлжээний 350 гаруй хуурамч хаягийг илрүүлжээ. Мэдээллийн аюулгүй байдлын төвийн /CIR/ тайланд дурдсанаар эдгээр хуурамч хаяг нь барууныхны эрх мэдлийг хязгаарлах, гадаад дахь Хятадын нөлөөг нэмэгдүүлэх зорилготой аж. Эдгээр хуурамч хаяг Хятадыг шүүмжлэгч, дарангуйлагч Гуо Вен гуйг дүрсэлсэн хүүхэлдэйн киног олон нийтийн сүлжээнд тараасан байна. Мөн тус хүүхэлдэйн кинонд “шүгэл үлээгч”, эрдэмтэн Ли Мэн Ян, Дональд Трампын улс төрийн стратегич асан Стив Бэннон нарыг COVID-19 халдварын талаар худал мэдээлэл тараасан хэмээн буруутгажээ. Тэд Twitter, Facebook, Instagram, Youtube-ээр хиймэл оюун ухааны үүсгэсэн хуурамч нүүр зурагтай хаягуудаараа дамжуулан дээрх хүүхэлдэйн киногоо олон нийтэд түгээжээ.

Эдгээр хуурамч хаяг Хятадын Засгийн газартай холбоотой гэдгийг нотлоогүй байна. Гэвч хуурамч мэдээлэлтэй тэмцэх зорилготой ашгийн бус байгууллага болох Мэдээллийн аюулгүй байдлын төвийн мэдээлснээр дээрх Twitter  болон Facebook хаяг өмнө нь Хятадын талыг дэмждэг байсан сүлжээтэй төстэй байжээ. Мөн дээрх хаягууд Хятадын төв телевизээр сурталчилдагтай төстэй Хятадын талаарх түүхийг түгээсэн юм. Ихэнх контент АНУ-ын гар бууны тухай хууль, хүний эрхийн зөрчил болон улс төрийн асуудлуудад төвлөрчээ. Ингэхдээ Жорж Флойдын амиа алдсан хэрэг болон Азиудын эсрэг гадуурхлын асуудлыг хөндсөн байна. Зарим хуурамч хаяг нь Шинжаань муж дахь хүний эрхийн эсрэг хүчирхийллийн хэргүүдийг үгүйсгэж байгаагаа давтан мэдээлж, хятадууд сая орчим муслим үндэстнийг хорьсон хэмээн АНУ болон Барууны орнууд худал зохиомол мэдээлэл тараасан гэж буруутгажээ. Тиймээс дээрх хуурамч хаягнуудын зорилго нь Хятадын талаарх эерэг мэдээллийг түгээх, барууны орнуудын эрх мэдлийг хязгаарлах гэсэн хэмээн Мэдээллийн аюулгүй байдлын төвийн судалгааг удирдсан Бенжамин Стрик тайлбарлажээ.

Ихэнх хаяг дээр бичсэн постод бусад хуурамч хаягтай хүмүүс сэтгэгдэл бичиж, хуваалцсан нь  жинхэнэ хаяг мэт санагдуулж олон хүнд худал мэдээлэл хүрэхэд тусалжээ. Мөн нүүр зургуудыг бодит хүний зураг хулгайлах бус хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн нь хүмүүсийн итгэл үнэмшлийг нэмэгдүүлсэн байна. Хуурамч хаягуудын ихэнх нь Турк нэртэй байсанд олон хэрэглэгч итгэжээ. Учир нь эдгээр хаягыг бодит хүнээс нь худалдан авч эсвэл хакердан зургуудыг нь солин хуурамч мэдээллээ түгээхэд ашигласан байна. Хулгайлсан хаягуудаараа дамжуулан Хятадын талаарх мэдээллээ Youtube-д байршуулжээ. Өмнө нь мэдээллээ англи, герман хэлээр түгээдэг байсан бол дээрх хаягууд гэнэт Хятадын албан ёсны сувгаар Хятад хэлээр контентоо цацах болжээ. Энэ судалгааг нийтэлсний дараа “Facebook” компани дээрх хуурамч хаягуудыг устгажээ.

Энэ талаар “Facebook” компанийн хэвлэлийн ажилтан “2019 оны есдүгээр  сард Хятадын аж амьдрал, улс төр, амьдралын хэв маягтай холбоотой хятад хэлээр пост бичдэг хаягуудыг устгасан. Эдгээр сүлжээ манай платформтой албан ёсны гэрээ хийгээгүй. Тиймээс судалгаанд дурдсан хаягуудтай адилхан хаягууд дахин гарч ирэх магадлалтай учир бид судлаачид болон аж ахуйн нэгжтэй хамтран үргэлжлүүлэн судалж, дээрх хаягуудыг илрүүлэн хаах болно” гэж ярьжээ. Мөн Youtube болон Twitter ч дээрх хаягуудыг устгасан байна. Сүүлийн хэдэн жилд Хятад олон улсын  тавцан дахь нэр хүндээ өсгөх санхүүжилтээ хэдэн тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн. Гэхдээ Facebook, Twitter, Youtube сувгийг эх газрын Хятадад ашиглахыг хориглосон байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419