Улаанбаатарын гэр хорооллын айлууд усан хангамж, дэд бүтэц хангалтгүй байгаагаас үүдэн хашаандаа мод, өвс, хүнсний ногоо авч чадахгүй байна. Гэвч сүүлийн жилүүдэд зарим хүмүүс төр бүх зүйлийг зохицуулахыг хүлээхгүйгээр амьдрах нөхцөлөө сайжруулж эхэлсэн. Тэдний нэг хуульч Отгонцэцэг 10 жилийн өмнөөс Улаанбаатар хотын гэр хороололд лийр тарьж эхэлсэн. Лийр жимс нь ихэвчлэн халуун болон чийглэг уур амьсгалтай бүс нутагт ургадаг. Отгонцэцэг 70 гаруй зүйлийн мод, 10 зүйлийн жимс, бусад төрлийн хүнсний ногоо тариалдаг. Тэрбээр лийр тарих хүсэлтэй иргэдийн мэдээллээ солилцох Facebook-ийн “Лийр тарьцгаая” онлайн группийг байгуулан олон хүнд эерэгээр нөлөөлж, зөвлөж яваа хөдөлмөрч эмэгтэй юм.
Эх сурвалж: А24 мэдээний агентлаг