Ш.Нямдоржийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татлаа
Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэгт татан, түүний гэрт нэгжлэг хийн өнгөрсөн долоо хоногт саатуулсан билээ.
Тэгвэл НПГ-аас түүнийг яллагдагчаар тооцон, үргэлжлүүлэн цагдан хорих санал хүргүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр буюу наймдугаар сарын 5-нд хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Ш.Нямдоржийг яллагдагчаар тооцон, 30 хоног цагдан хорих захирамж гаргажээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна.
Мөн Ш.Нямдорж прокурорын гэрт нэгжлэг хийх явцад мөрдөгчид их хэмжээний ам.доллар, төгрөг хураасан бөгөөд мөн жолоочийнхоос нь ч багагүй хэмжээний ам.доллар эд мөрийн баримтаар хураан авсан гэх мэдээлэл бий.