Т.Бат-Оргил: Халамжийн тогтолцоо гэдэг бол авлига юм

Т.Бат-Оргил: Халамжийн тогтолцоо гэдэг бол авлига юм

Засгийн газарт улс төрийн шаардлага хүргүүлсэн иргэн Т.Бат-Оргилтой ярилцлаа.


-Та сар гаруйн өмнө Засгийн газарт хэд хэдэн шаардлага тавьж, төв талбай дээр зогсож байсан. Шаардлагынхаа хариуг авсан уу?

-Миний бие Ерөнхий сайдад зургадугаар сарын 30-нд анх шаардлагаа хүргүүлсэн. Түүнээс хойш хоёр долоо хоногийн туршид уг шаардлагуудаа дахин өдөр бүр өгсөн. Тэр болгондоо цагдаа дээр ирсэн хүмүүсийн гарын үсгийг цуглуулаад хүргүүлсэн. Хуулинд иргэдээс төр засгийн байгууллагад ямарваа нэгэн гомдол санал явуулахад 30 хоногийн дотор хариулах заалттай. Миний гол баримталж байгаа зүйл бол бүгдээрээ хуулиа баримталъя л гэж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын иргэдийг хуулиа баримтал гээд баривчлаад зөрчлийн хэрэг үүсгээд байдаг мөртлөө төр засаг нь өөрсдөө биелүүлэх ёстой үүргийг хайхрахгүй яваад байж болохгүй. Тэр дагуу хариугаа нэхэхэд хоёр долоо хоногийн дараа өгсөн. Тэр нь эцсийнх биш, завсрын гэх юм уу даа.

-Засгийн газрын хариу юу гэж байх юм?

-ЗГХЭГ-аас Цагдаагийн ерөнхий газар болон Прокурорын ерөнхий газар руу уламжиллаа гэсэн хариу барьсан. Уг нь тэр хариу нь миний бодлоор үндэслэл муутай. Үүнийг хариулах ёстой субьект нь Хууль зүй, дотоод хэргийн сайд юм. Гэтэл сайдыг алгасч байна. Би ерөнхийдөө ЦЕГ-ын үйл ажиллагаанд гомдол гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр байгууллага өөрөө хариуцагч этгээд нь байж, тэдэнд хариуг нь өг гэж чичирдэг нь өөрөө оновчгүй байсан гэж бодож байна. Нэгэнтээ ЗГХЭГ тэгж шийдсэн бол хариугаа өгөх л ёстой. Харамсалтай нь ЦЕГ-аас одоо болтол ямар ч хариу өгөөгүй. Авлаа ч гээгүй, ир гэж дуудаагүй, таг чиг болсон. Би гомдлоо нэгэнт өгсөн. Анхнаасаа Ерөнхий сайд хариугаа өгөхгүй гэсэн таамаглалаар энэ асуудалд ач холбогдол өгөөч ээ гэж талбай дээр зогссон. Засгийн газарт хүргүүлсэн уг шаардлагын тухайд нэлээд ноцтой асуудал учраас зогсож байгаа шүү дээ. Нарийндаа надтай шууд хамааралтай биш. Монгол Улсын иргэн бүрд хамааралтай. Иргэн бүрийн иргэний эрх, эрх чөлөөний асуудал хөндсөн. Төр засаг, ялангуяа хүчний гэх байгууллагууд хуулиа үл биелүүлж буй талаар Ерөнхий сайдад иргэдээс хүргэж байгаа шаардлага шүү дээ. Гэтэл үүнийг доошоо гүйлгэсээр байгаад сүүлдээ тэр нь Сүхбаатар дүүргийн прокурорын газраас амаар хариу өгсөн л дөө. Хорин минут алхаад хүрчих хоёр байгууллагын хооронд гомдол ирүүлээгүй бүтэн долоо хоног болсон. Ингээд “Төрийн шуудан бүхэл бүтэн долоо хоног явдаг юм уу” гээд лайв хийсний дараа маргааш өглөө нь над руу утасдаж, Билгүүн прокурор дээр байна гэж хэлсэн. Тэр дагуу очиж уулзахад “Бид шаардлагаар хариу өгдөггүй. Та дахиад гомдлоо бичгээр гарга” гэлээ.Тэгэхээр процессынхоо хувьд дахиад гомдлоо гаргачихвал 30 хоног тоологдож эхлэх гээд байна шүү дээ. Хоёрдугаарт, ач холбогдлын хувьд Ерөнхий сайдад хүргүүлсэн улс төрийн шаарлага маань дүүрэг дээр гомдол болж хувирахаар буруу болчихож байгаа юм. Процесс, агуулга хоёрын хувьд зохисгүй нөхцөл байдал үүснэ. Тиймээс прокурорт нь “Энэ шаардлагыг хүлээж авахгүй ээ. Та нэгэнт ийм хариу өгч байгаа бол бичгээр өг” гэсэн. Хэрэг зарга үүсгэсэн бол хуулийн дагуу явах ёстой. Ингээд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас өнгөрсөн баасан гарагийн орой ажлын цаг дуусахын алдад залгаж: "Албан хариу гарсан, ирж ав" гэхээр нь очиж авлаа. Прокурорын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үүссэн энэ нөхцөлд Прокурор ямар бүрэн эрхтэйг, тэр бүү хэл үүрэгтэй болохыг нь шууд зааж өгсөн. Гэтэл ямар ч эрх мэдэлгүй мэт аяглаж, үнэндээ Цагдаагийн албаны тухай хуулийн 96 дугаар ганц зүйлийн ард нуугдах гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. Цагдаагийн байгууллага нь бүр таг. Нээрээ ч юу гэж ч хариулах юм. “Тийм ээ, бид хууль зөрчсөн байна, одоо өргөдлөө өгөөд огцоръё” гэлтэй биш. Эсвэл “Бид тушаал л биелүүлсэн” гээд сайдыгаа барьж өгөх үү. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ямар амлалт өгч энэ албан тушаалыг авлаа даа. Гэхдээ тэвчиж үл болох зүйл гэж бий. Танаас хууль ёс сахиулахын л хүснэ. Эрхбиш боловсролтой хүн, монгол хүн. Хэрэв хол явъя гэж байвал улс төрийн зориг гаргаж энэ асуудлыг ултай, сууриар нь шийдэхийг хүсэж байна. Том нүүдэл жижиг алхмаас эхэлдэг. Эхний ээлжинд хууль зөрчсөн албан тушаалтнуудтай хариуцлага тооцохоос өөр арга зам үгүй. ЗГХЭГ, ПЕГ, ЦЕГ аль нь ч үүнийг таны өмнөөс хийхгүй.

-ЦЕГ дуугарахгүй байгааг та юу гэж үзэж байна?

-ЗГХЭГ-аас явуулж байгаа албан тоотод ЦЕГ хариулахгүй таг болчихсон нь асуудал нэлээд ноцтой юм байна гэж дүгнэхэд хүргэлээ. Би Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт шаардлага хүргүүлээгүй. Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн нь зөв болжээ гэдэг нь эндээс харагдаж байгаа. Магадгүй тэр тушаалыг Х.Нямбаатар сайд өөрөө өгсөн байж болзошгүй болоод явчихаж байна.

-Таны шаардлагад дурдсанчлан ямар, ямар иргэнийг хорьж цагдан эрхийг нь зөрчсөн юм бэ?

-Би Мөнхбаатар гэдэг залуутай уулзсан. Харин Ган-Очиртой тааралдсан. Тэдний ярьж байгаа зүйл бол нэг. Миний үзсэн харсантай яг л нийцэж байгаа. Ерөнхийдөө залхаан цээрлүүлэх шинж бүгдэд нь байгаа. Эрүүл мэндийн сайд “21 хоног тусгаарлах" тухай журам гаргасан. Ингээд Мөнхбаатар нарын цаана нь дахиад есөн хүнийг 23 хоног тусгаарлачихаж. Тэд “Яагаад” гэж асуусных нь төлөө залхаан цээрлүүлж байгаа юм. Зөрчлийн хэрэг, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Учиргүй барьж хорьчихоогүй ч гэсэн цаг товлож, ажлыг нь алдагдуулаад дууддаг. Энэ нь хуучны залхаан цээрлүүлэх нэг уламжлалт арга л даа. Дуудсан цагт ирж байцаалтаа өг гэдэг. Хэрэв ирэхгүй бол чамайг оргосонд тооцож баривчилж, хорино гэсэн нэг зангуутай. Ингээд тэр хүнийг өдөр бүр дууддаг. Маргааш 10 цагт ир гэчихээд орой ажил тартал шахам үүдэндээ дэмий суулгаж байгаад маргааш ирээрэй гэдэг. Ямар ч хүнийг байцаалт авахгүйгээр үүдэндээ суулгаад байхаар ар гэрийн амьдрал нь хэцүүднэ. Хоёрдугаарт, шоронгийн хадаас гэдэг шиг цагдаагийн үүдэнд үл бүтэх царайтай нөхөр суугаад байхаар тухайн хүндээ ч хэцүү. Дарамтын наад захын энэ хэлбэр нөлөөлөхгүй бол дараа, дараагийнхаа залхаан цээрлүүлэх арга хэмжээг авдаг. Мөнхбаатар дээр түлхүү харагдаж байгаа. Ган-Очирын хувьд төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гээд мэдүүлэг өглөө шүү дээ. Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гээд байгаа хүмүүүсийг баривчилж эрүү үүсгээгүй. Тэгсэн хэрнээ энэ тухай мэдэгдэл хийсэн иргэнийг буруутгасан. Нэг хэсэг нотлох баримт нь интернэтээр дүүрэн явсан. Одоо тэр бичлэгүүд бүгд байхгүй. Эрүүгийн хэрэг үүсгэсэн нэрийдлээр нотлох баримтуудыг устгаж байгаа юм. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын хууль тогтоомжоор бол гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэдэг зүйл заалт байгаа шүү дээ. Тийм гэмт хэрэг үйлдэхийг мэдэж байгаа иргэн мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв мэдэгдээгүй бол хам хэрэгтэн болно. Бас 60 тэрбумын хэргийг задруулсан этгээдэд эрүү үүсгээд хамгаалалтад авах гэхэд нөгөөх нь “Надад хамгаалалт хэрэггүй” хэмээн зугтаж байсан шүү дээ. Тэгээд 60 тэрбумд холбогдож байсан бүх хүн одоо хэвээрээ. Хэнд нь ямар ч хэрэг үүсгээгүй. Зүгээр ганц хоёр доод албан тушаалын нөхрөөр туг залаад дуусч байгаа юм. Энэ бол төрийн эсрэг гэмт хэрэг шүү дээ. Төрийн эрхийг хууль бусаар булааж авахыг завдсан төлөвлөгөө. Йимэрхүү хэргүүд маш олноороо үйлдэгдэж байна. Бид өөрсдийнхөө эрхийг хамгаалж дуугарсны төлөө баригдаж, хоригддог байх нь буруу. 60 тэрбумынхныг бид дийлдэггүй юм аа гэхэд ядаж үнэнээ хэлсэн, ийм ийм зүйл боллоо гэдгийг мэдэгдэж байгаа хүмүүсийг залхаан цээрлүүлдэг үзэгдлийг зогсоох ёстой. Үүний төлөө талбай дээр зогссон юм.

-Цагдаа хүн зодож байгаа бичлэг сошиалд тавигдлаа шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Ерөнхийд нь би энэ системд нь ажиллаж байсан хүний хувьд мэднэ. Нэг удаагийн баригдсан нь энэ. Тэрнээс иргэдийин эрх чөлөөг зөрчих явдал маш их хавтгайрсан. Социализмын үеэсээ ийм байсан. Одоо ч ийм хэвээрээ байгаа. Бид иргэний ардчилсан хүмүүнлэг нийгэм байгуулна гэж зорилго тавьчихаад цагдаа нь өөрсдийнхөө иргэдийг харийн түрэмгийлэгчид шиг тарчлан зовоож байгаа байдлыг таслан зогсоох ёстой юм.

-Та 2000 онд зогсоосон эрх зүйн реформуудыг үргэлжлүүлье гэж жиргэсэн байсан. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Бид 1990 онд бүх улс орноороо сайн сайхан нийгмийг байгуулна гээд реформуудыг эхлүүлсэн. Эдийн засгийн реформ нь нэлээд түлхүү явсан. Гэтэл хууль эрх зүйн реформ нь түлхүү яваагүй. Яагаад гэвэл дандаа эдийн засагчид манлайлж байсан. Тэгэхээр тэд хуулийг ойлгодггүй. Монгол ч биш, дэлхий даяараа тийм хандлага байдаг. Эдийн засаг сайхан болчихвол бүх юм дагаад сайхан болно гэсэн неолибрализмын онолын төөрөгдөл байна шүү дээ. Одоо үүний үр дагаврыг харахаар Сангийн яам, Монголбанк гэх мэт байгууллагуудын 70, 80 хувь нь дэлхийн боловсролыг эзэмшсэн боловсон хүчин ажиллаж байгаа. Ядаж англиар ярьдаг хүмүүс байгаа. Тэгэхэд манай эрх зүйн салбарын хэдэн шүүгч англиар ярьж байна. Прокурорууд, цагдаагийн байгууллагын хэд нь хаана ямар сургууль төгссөн, аль үеийнхэн байна вэ. Хуучин кадрууд нь оросоос орчуулга хийдэг. Олдож байгаа эх сурвалж нь Орос болчихоод байгаа юм. Тус улсад ямар эрх зүйн тогтолцоо байгаа билээ дээ. Тэрийгээ дагаад Монголд эрх зүйн реформууд зогссоноос болж эдийн засгийн бүх реформ гацаж байгаа юм. Яагаад гэвэл хуульчид нь тэрийгээ ойлгохгүй. Хамгийн наад захын хүмүүсийн хоорондын арилжааны хэлцлийг эрүүгийн гэмт хэрэг гэж андуурч буруу зүйлчлэх. Эсвэл улайм цайм гэмт хэрэг үйлдсэн байхад иргэн хоорондын маргаан ч гэдэг юм уу. Жишээлбэл, цагдаа прокурорууд байг гэхэд төр засгийн хэмжээнд Эрдэнэтийн асуудал байна шүү дээ. Туйлын ойлгомжтой асуудал дээр төөрөлдүүлж, Монголын тал ч гэх шиг буруу зүйл ярьдаг. Тэрнийхээ цаад эрх зүйн нарийн зохицуулалтыг ойлгохгүй байна гэсэн үг. Дандаа ахуйн хэмжээнд ойлгоод будилж, мунгинасан байдалтай байна л даа. Монгол Улсаа цааш нь хөгжүүлье гэх юм бол эрх зүйн реформыг сайжруулж, хүчний байгууллагуудаас авахуулаад шүүх, хууль зүйн яам боловсон хүчнүүдээ сайжруулахгүй бол явахгүй ээ. Нэг адилхан төрлийн маргаан хэдэн арван янзаар шийдэгдэж байгаа. Олигтой шийдэгдэхгүй. Хэдэн жилээр сунжирдаг. Ийм нөхцөлд бизнес хийж байгаа хүмүүсийн хувьд суурь эрсдэлдээ ороод явчихдаг. Гадаадын хөрөнгө оруулагч тухайн улс орон ямар эрсдэлтэй вэ гэдэг үнэлгээ хийнэ шүү дээ. Тэгэхээр шүүхээр нь юу ч шийдэгддэггүй юм байна. Дөрөв, таван жил яваад эцэстээ ямар ч шийдвэр гарч магадгүй. Шийдвэр нь гарсан ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх дээрээ очоод бүр будлиад дуусдаг гэх юм бол Монголд хөрөнгө оруулах уу, үгүй юү гэдэг чинь өөрөө олгомжтой болчихож байгаа юм. Явж явж нэг мунгинасан эрх зүйн системтэй ийм улс оронд ямар толгой нь эргэсэн хүн өөрийнхөө мөнгийг оруулах вэ дээ. Тэгэхээр энэ бол хэн нэгэн этгээдгийг намнах биш. Асуудал Х.Нямбаатар муу сайд юм, Л.Оюун-Эрдэнийг огцруулъя гэдэгтээ биш юм. Асуудлыг сууриар нь шийдэх хэрэгтэй.

-Эрх баригчдын үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй ханддаг иргэн хүний хувьд танаас асуумаар байна л даа. Шатахууны үнийн өсөлтийг хүн бүр эсэргүүцэж байна. Тэгсэн хэрнээ талбай дээр гараад жагсах хүн алга. Үнэхээр тэмцэж чаддаггүй ард түмэн юм уу, эсвэл тэмцэхээс эмээдэг нийгэм бий болчихов уу?

-Монголд иргэний нийгэм одоо л бүрдэж байгаа. “Ингэж жагсаж болдог юм байна. Ингэж үгээ хэлж болдог юм байна” гээд хүмүүс мэддэг болж байна. Өмнө аягүй олон юмаар төөрч будилж явсан. Нийгмийн ухамсар бүрэлдэнэ гэдэг бол урт хугацааны процесс. Могнол Улс дэлхийд ганцаараа тэнэг юм уу, муу биш. Бусад орон ийм нөхцөл байдлыг даваад туулсан. Тэгэхээр энэ хугацааг яаж хурдан давж туулах вэ гэдэг дээр хурдан нэгдэж, улсыг удирдаж байгаа хүмүүс нь хурдан сэтгэж ажиллах ёстой. Шатахууны үнийн эсрэг тэмцлээ гэхэд алдагдлын зөрүүг нь хэн даах юм бэ гэдэг асууал гарч ирнэ. Шатахуун оруулж ирж байгаа компаниудыг гаднаас үнэтэй аваад Монголд хямд зар гэвэл зөрүүг нь хэн төлөх вэ. Зарим нь “Энэ хувалзнуудыг бүгдийг байхгүй болгоод Оросын компанийг оруулаад ирье” гэдэг. Тэгвэл асар том аюултай үзэгдэл болно. Яагаад гэвэл Оросын шатахууныг Монголд нийлүүлэхэд цаана нь Оросын төр л байгаа. Орост шатахууны хувьд чөлөөт эдийн засгийн хууль үйлчилдэггүй. Гэтэл одоогийн байдлаар Монголын төрийг Оросын төрөөс дунд нь зааглаж жийрэг болж байгаа этгээд бол шатахуун импортлогчид. Тэр жийргийг нь аваад хаячих юм бол хоёр төрийн хооронд хүч тэнцвэргүй ноцтой байдал үүснэ. Оросын засгийн газраас мэдээж шууд өөрсдөө хэлэхгүй. Аль нэг шатахуун экспортлогч компаниараа дамжуулаад “Монгол ингээрэй. Тэгэхгүй бол бид шатахуун оруулахгүй” гэвэл бид яах вэ гэдэг асуулттай тулгарна. Дэлхий даяараа эрчим хүч, түлш, зах зээлийн асуудалтай байдаг. Шийдэл нь түлшин дээр үнэ барих ёсгүй юм. Зах зээлээрээ хэн нь хаанаас хамгийн хямд түлш оруулж ирж чадах нь уу, түүгээрээ өрсөлдөг л дээ. Хамгийн өргөн хэрэглээний бараа учраас тэр компани нь аль намын харьяалалд байна гэдгээс тухайн намын санүүжүүлэгч болоод явчихдаг маш олон уруу тал байгаа. Тэгэхээр үнийг нь чөлөөлчихье. Та нар дураараа оруулж ир. Төрөөс юуг анхаарах ёстой вэ гэхээр, өвөл, зуны түлшээ холиод монголчуудын эрх ашиг асар ихээр хохирдог. Автомашин эвдрэхээс гадна хийн түлш дутуу шатаж, агаарын бохирдолд нөлөөлж байгаа. Үүнд төр анхаарал тавих ёстой. Шаардлага хангасан түлш зарж байна уу гэдэгт хяналт тавих ёстой. Монголын эдийн засаг, аюулгүй байдалд онц ач холбогдолтой нийтийн тээвэр, газар тариалан гэх мэт салбарууд байж болно. Түүн дээр дэмжлэг үзүүлж, татаас өгөх хэрэгтэй. Намын нөлөө орохгүй байх талаас нь олон нийтийн хараа хяналттай явах юм бол аяандаа энэ асуудал зах зээлийнхээ зарчмаар шийдэгдэх ёстой. Гэтэл ард түмэнд алдагдалтай, намын санхүүжилтийг босгодог энэ байдлаар 30 жил явлаа. Одоо үүнийгээ болих хэрэгтэй.

-МАН төрийн эрхэнд гараад халамжийн бодлогоор бөмбөгдөөд байна шүү дээ. Засгийн газрын үйл ажиллагааны талаар иргэн хүний хувьд ямар бодолтой байна вэ?

-Маш гаж тогтолцоо бий болчихсон. Халамжийн тогтолцоо гэдэг бол авлигын тогтолцоо гэсэн үг. Улс орныг хөгжүүлэх бодлого ерөөсөө яригдахгүй. Намын гишүүнчлэл гэдэг үеэ өнгөрөөсөн тогтолцоотой. Сошиалаар харахад халамж нь зорилтот бүлэгтээ хүрдэггүй. МАН-ын хорооны дарга, нийгмийн ажилтан гэх мэт хүмүүс үр шимийг нь хүртээд, туслалцаа авах ёстой хүмүүст нь очдоггүй. Энэ бүхнийг шийдэх маш амархан. Тэрийг хийх улс төрийн зориг байна уу, үгүй юү гэдэгт байгаа. Одоогийн байдлаар оношилгоо нь намууд байна. Намуудын санхүүжилт, гишүүнчлэл дээрээс нь сонгуулийн хууль байна. Сонгуулийн хуулийг байн байн өөрчилдөг. Саяны жишээ гэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 15 хоног явсан. Ингэж хоёрын хооронд байхаар 24 цаг өгчихгүй яасан юм бэ. Сошиалаар цацаарай гээд явбал болчих юм биш үү. Тэгэхээр Үндэсний хэмжээний Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж байгаа нэрийдлээр 15 хоног өгч эрх баригчдад илт давуу тал олгосон. Сонгуулийн сурталчилгааны хуулиараа хугацаа нь эхлээгүй байхад аль хэдийнэ эхэлчихсэн байсан шүү дээ. Сар 45 хоногийн өмнөөс Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх дээлээ сугалдаргалаад адуу малтай ноцолдоод эхлээ биз дээ. Бусад улс оронд үүнийг шударга бус өрсөлдөөн гэж үзэх байх. Өрсөлдөгч нартаа ямар ч боломж олгоогүй. Хэрэв тэгэх юм бол хуулиараа янаглан засаглах аргаа хэрэглэнэ. Тэгэхээр шударга бус сонгуулийн системийг халах ёстой. Хоол хийхэд хэцүү гэдэг хэрнээ төрийг удирдахад амархан гээд мэдлэг чадваргүй, ямар ч бэлтгэгдээгүй хүмүүс төрд ороод байгааг бодууштай.

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419