МАН-ын Бага хурлаар нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулна
МАН-ын Бага хурлын XII хуралдаан өнөөдөр 11:00 цагт цахимаар хуралдана. Хуралдаанаар УИХ-ын 28, 18 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна. Өөрөөр хэлбэл, тус хоёр тойрогт явагдах нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг намын Бага хурлаас шийдэх юм.
УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар тогтсон.
Сануулахад, Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргаар томилогдсоноор Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль явуулах шаардлага үүсээд байгаа юм. Мөн Хэнтий аймаг буюу УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойргоос сонгогдсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул нөхөн сонгууль явагдана.