"Сонгуулийн хар машины программыг сольсон" хэмээн мэдэгдсэн Г.Ган-Очирыг дахин баривчилжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх болон МАН-ын удирдах албан тушаалтнууд иргэдийнхээ сонгох эрхийг хууль бусаар авсан хэмээн мэдээлж, шүгэл үлээсэн Г.Ган-Очирыг улс даяар эрэн сурвалжилж өнгөрсөн зургадугаар сард баривчилж байсан билээ. Тэрбээр “Тавдугаар сарын 20-нд "Сонгуулийн цахим машин 2012 онд монголд зургаан жилийн лицензтэй орж ирсэн. Харин 2018 онд лицензийн хугацаа дуусаж, Мөөгий, Мөнхбат гэх хоёр залуу программ суулгаж өгсөн.
Тэд сонгуулийн хар машинд хүссэнээрээ өөрчилж болох программ хийж өгсөн. Ингэснээр хүссэн нэр дэвшигчийг ялах боломжтой болгосон гэсэн үг. Үндсэн программ нь маш сайн нууцлалтай байсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Төв аймгийн 88 дугаар хэсгийн хороо дээр сонгуулийн цахим машин гацсаны улмаас гараар тоолсон. Машин яагаад гацсан бэ гэхээр өмнөх программ нь сонгуулийн санал өгөх цаасан дээр цахим кодыг буруу, далий хэвлэсэн тохиолдолд уншдаггүй байсан. Харин сүүлд өөрчилсөн программтай хар машинд ямар ч цаасыг уншдаг болсон” гэж мэдэгдсэн юм.
Гэвч түүний цагдаагийн машинд сууж яваа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж буй. Учир нь түүнийг гэрээс нь баривчилж, саатуулж буй гэх мэдээлэл бий.