“Twitter” буруу ташаа мэдээлэлтэй тэмцэхийн тулд мэдээллийн агентлагуудтай хамтран ажиллана
“Twitter” компани нийгмийн сүлжээн дэх буруу ташаа мэдээллийг илрүүлэхийн тулд олон улсын мэдээллийн томоохон агентлагууд болох “Reuters”, “Associated Press”-тэй хамтран ажиллахаар болсноо мэдэгджээ.
Тодруулбал, эдгээр агентлаг нь “Twitter” нийгмийн сүлжээнд голчлон жиргэж буй үйл явдлуудын талаар дэлгэрэнгүй, бодитой мэдээллийг хэрэглэгчдэд хүргэхэд туслалцаа үзүүлэх юм.
Ингэснээр буруу ташаа мэдээллийн тархалтыг бууруулна хэмээн “Twitter” компани найдаж байна. Мөн тус компани платформ дахь худал мэдээллийг устгахыг хүссэн шаардлагаа шинэчилжээ.
“Twitter”-ийн мэдээлснээр, аливаа баримтаас үүдэн маргаан үүссэн үед бодитой, үнэн зөв мэдээллийг хурдтай олгох боломжийг энэхүү түншлэл бүрдүүлэх ажээ.