НЕП асан Ш.Нямдоржийг “Ариг” банктай холбоотойгоор цагдан хорьжээ
Нийслэлийн прокурорын газрын даргаар ажиллаж байсан Ш.Нямдоржийн гэрт өчигдөр АТГ-аас нэгжлэг хийсэн. НПГ-ын Ерөнхий прокуророор ажиллаж байсан түүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээллийг эх сурвалж өгсөн юм.
Тэгвэл түүнийг Ариг банктай холбоотой хэргээр түүнийг цагдан хорьсон гэх мэдээлэл байгаа юм. Ш.Нямдорж нь Нийслэлийн прокурорын газрын даргаар 2019 онд томилогдож, улмаар энэ оны гуравдугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн юм.