Газраа дээрэмдүүлсэн Түлэнхийн төв ашиглалтад оролгүй 10 жил боллоо

2021-08-03, 10:58 Цаг үе 512 3
Газраа дээрэмдүүлсэн Түлэнхийн төв ашиглалтад оролгүй 10 жил боллоо

Хуучин барилгыг нь нураан засварлаж, шинээр барина гэсэн шалтгааны улмаас олон барилга сууриа тавиад “чимээгүй” болсон байдаг. Эдгээрийн дотор 10 гаруй жил огт хөдөлгөөнгүй “царцсан” барилга цөөнгүй байдгийн нэг нь Түлэнхийн төв юм. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа 1957 онд баригдсан Түлэнхийн төвийн барилгыг  МХЕГ-ын цаашид ашиглах боломжгүй, ослын байдалд хүрсэн гэсэн дүгнэлтээр 2011 онд акталсан. Ийн шинэ эмнэлгийн барилгын ажлыг Сүхбаатар дүүргийн XI хороололд Кувейтийн Засгийн газрын найман сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2013 онд эхлүүлж, 2018 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан юм. Гэтэл  шинэ барилгын ажил эхэлснээс хойш санхүүгийн асуудал үүсч, ашиглалтад орох хугацаа хойшилсоор өнөөдөртэй золголоо.

Сууриа тавьснаас хойш 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа Түлэнхийн төв нь долоон давхар үндсэн барилга, хоёр өргөтгөлөөс бүрдэнэ. Тус барилгын А блокын барилгыг “Цаст констракшн” компани,  Б блокыг  “Нутгийн зам” групп барьж байна. А, Б блокын барилгын ажил дуусч, тохижилтыг хийж байна. Харин С блокт цогцос хүлээн авах байр буюу моорог барих ёстой байсан ч барилгын суурь дээр 12 давхар орон сууцны барилга барьжээ. Тухайн орон сууцны захиалагч нь “Хамтын шийдэл” ТББ бөгөөд барилгын гүйцэтгэгчээр “Ивэг түшиг” компани ажиллаж энэ онд ашиглалтад оруулахаар зэхэж байна. Барилгын компаниуд  мооргийн барилгын суурийг тавьж байсан ч тус газрыг дарга нар захирамжаар өөр компанид олгосноос ажил бүрэн зогсжээ.

Тус төвийн С блокын газар буюу 24 метр квадрат газар “хулгайлагдан” хувийн орон сууц барих зөвшөөрлийг шүүхээр тогтоон хувийн хэвшилд өгөх үед хотын даргаар С.Амарсайхан,  ЭМЯ-ны сайдаар Д.Сарангэрэл ажиллаж байв. ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Бат-Эрдэнэ 2019 оны наймдугаар сард “С блокын хувьд анх барихаар төлөвлөж байсан газраа алдсан. 2017 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус барилгын газрыг хувийн компанид шилжүүлээд өгчихсөн. Өөрөөр хэлбэл, Түлэнхийн төвийн газар дээр хувийн компани барилга бариад эхэлчихсэн. Ингээд бид моорог хадгалах байраа барих газаргүй болсон. Тиймээс С блокын зарим хэсгийг В блок руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, мооргийг хэвтэн эмчлүүлэгчдийн байрны доод хонгилд нэмж барихаар шийдсэн” гэж ярьсан байдаг.

Мөн Барилга, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Базархүрэл 2019 оны хоёрдугаар сард “Анх ерөнхий төлөвлөгөө хийсэн газар дээрээ Түлэнхийн төвийн мооргийн барилгыг барих гэхээр өөр газар шилжүүлсэн. Энэ талаар нийслэлд удаа дараа албан хүсэлт явуулсан ч анхнаасаа төрийн бус байгууллагын эзэмшлийн газар байна гэдэг хариуг эцсийн байдлаар аваад байна” гэж ярьж байлаа.

 

Д.Сарангэрэл Түлэнхийн төвийг  2018 онд ашиглалтад оруулахаа амлаж байв

Эрх мэдэлтнүүдэд газраа дээрэмдүүлсэн Түлэнхийн төвийн барилгын ээдрээт түүх хэрхэн эхэлснийг эргэн сануулъя. Анх хуучин байрыг нураахдаа шинэ байрыг 2-3 жилийн дотор ашиглалтад оруулна гэж байв. Үүнээс хойш 2018, 2019 онд ашиглалт орно гэж иргэдийг хуурсаар яг одоогийн нөхцөлтэй тулгарлаа.Тухайлбал, “Түлэнхийн төвийн барилгыг  2018 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулна” хэмээн тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдэж, заасан хугацаанд ашиглалтад ороход ямар ч асуудалгүй гэж байв. Гэвч тэр барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулж чадаагүй учир  гэрээг сунгаж, 2019 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар тусгасан байдаг.

Монгол Улсын хэмжээнд түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх “Түлэнхийн төв”-ийн шинэ барилгын угсралтын ажил 2019 оны хоёрдугаар сард 60 хувьтай байсан бөгөөд тухайн оны III улиралд ашиглалтад бүрэн оруулахаа мэдэгдэж байв. Тухайлбал, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж  “Санхүүжилтийг нь шийдсэн, 2019 онд эрүүл мэндийн салбарт ашиглалтад оруулах объектуудын нэг нь Түлэнхийн төв. Түлэнхийн төвийн барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах, ажлын явцыг саадгүй байлгах үүднээс ажлын хэсэг ажиллаж байна” гэж ярьж байв. Ийн Монголын ард түмэн эрх мэдэлтнүүдэд хоёр дахь удаагаа хууртсан нь энэ.

Барилгын ажил олон жил “царцсан” шалтгааны талаар Түлэнхийн төвийн барилгын А, С блокыг хариуцан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Цаст констракшн” компанийнхан “2014 оноос барилгаа барьж эхэлсэн. 2017 он хүртэл хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй дутсан.Мөн моорог хэсэг буюу С хэсэг өөр хүний нэр дээр байдаг гээд газрын маргаан үүссэн зэргээс шалтгаалан барилгын ажил удааширсан. 2018 он хүртэл захиалагч талаас гүйцэтгэлийн мөнгөө авч чадахгүй байсан учраас ажлаа хийж чадаагүй. 2018 оны зургадугаар сарын сүүлээр барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн, одоогийн байдлаар манай талын хариуцаж буй барилга 95 хувьтай явж байна” гэж хэвлэлд ярьжээ.

Түлэнхийн төвийн барилгыг нураан, шинээр барьж эхэлснээс хойш тус төв нь нэг хэсэг Мөнгөн гүүр эмнэлэгт талбай түрээсэлж үйл ажиллагаагаа эрхэлсэн бол дараа нь Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү шилжсэн юм. Гэвч зарим сард ачаалал ихэсч, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөний тоо олон болоход ор нь хүрэлцэхгүй болж,  хонгилдоо хүлээж авдаг. Харин шинэ эмнэлэг ашиглалтад орвол 250 ортойгоор эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болох юм.

 

О.Энхмаа: Түлэнхийн төвийн газрын 60 хувь нь хувийн өмчийн мэдэлд шилжсэн

Түлэнхийн төвийн барилгатай холбоотой асуудлаар “Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ-ын тэргүүн, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний, дотрын нарийн мэргэжлийн эмч О.Энхмаа тууштай тэмцэж, жагсаал, хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж ирсэн. Тэрбээр тус барилгын С блокын газрыг эрх мэдэлтнүүд хэрхэн дээрэмдсэн талаар өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өгөв.

Тэрбээр  “Түлэнхийн төвийн газрын гуравны нэг нь хувьд шилжиж 12 давхар хувийн орон сууц барьж байгаа нь шударга бус үйлдэл.  Тиймээс хууль бус захирамж шийдвэр гаргасан эрх мэдэлтэнд хариуцлага тооцож, шалгаж өгнө үү гэж 2020 оны наймдугаар сарын 06-нд АТГ, Үндэсний аудитад хандан шалгуулсан. Гэтэл үүнийг үл  хэрэгсэн “Хамтын шийдэл” ТББ хууль зөрчин 12 давхар орон сууцны барилга барьж байгаатай санал нийлэхгүй байна. Анхны дээрэмдсэн хүн нь тус эмнэлгийн зөвлөх эмчээр ажилласан Р.Шагдарсүрэн, 2004 оны аравдугаар сарын 06-нд 455 тоот захирамжаар 1200 метр квадрат орон сууц барих зөвшөөрөл авсан. Иргэн Хандармаад 120 метр квадрат, “Саммит медикал” компанид 930 метр квадрат газрыг 2012 оны дөрөвдүгээр сарын 18-ны А/262 тоот захирамжаар зориулалтыг өөрчлөн барилга барих газар болгон өөрчилсөн.

“Саммит медикал”-ын захирал Түвшинжаргалын нөхөр Батзориг тухайн үед ГССҮТ-ийн дүрс оношилгооны тасгийн эрхлэгч байв. Тиймдээ ч түлэнхийн төвийн газраас 930 метр квадратыг авч, өөрсдийн хувийн эмнэлгээ барьсан.Энэ хууль бус үйлдлүүдэд ямар ч арга хэмжээ авахгүйгээр үл барам эмнэлгийг ашиглалтад оруулалгүй удаасны горыг түлэгдсэн өвчтөнүүд тэр дундаа бяцхан хүүхдүүд амсаж байна. Тус эмнэлэг өөрийн гэсэн байргүй 10 жил болохдоо “Мөнгөн гүүр” эмнэлэгт сарын 30 саяын түрээсээр хоёр жил толгой хоргодож 720 саяыг төлсөн. Түлэгдсэн, осгож, хөлдсөн, өвдөж шаналсан өвчтөнүүд эмчлүүлэх байргүйгээс ГССҮТ-ийн ганцхан тасагт найман жил толгой хоргодож байна. Түлэнхийн төвийн барилгын асуудал дэгдэж эхлэх үед эмнэлгийн барилгын газар 16400 метр квадрат байсан бол өнөөдөр 7390 метр квадрат болтлоо агшиж, 60 хувь нь хувийн өмчийн мэдэлд шилжлээ. Улсын эмнэлгийн газар харамсалтайгаар эрх баригчдын гараар орлоо. Ковидын өвчтөнүүдийг эмчлүүлэх түр эмнэлэг барих бус Түлэнхийн төвөө ашиглалтад оруулж, ковидын эмнэлэг болгон ашиглахыг шаардаж байна.

Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадахгүй, Түлэнхийн төвийг ашиглалтад оруулахгүй бол УИХ тарсан нь дээр.  Хэрэв тав хоногийн дотор тулган шаардах бичигт хариу өгөхгүй бол дараа дараагийн шатны арга хэмжээ авна” гэсэн юм.

Тэрбээр тус төвийн барилгыг хурдан ашиглалтад оруулж,  COVID-19 халдвар авсан өвчтөнүүдээ хүлээн авах шаардлагыг Засгийн газарт хүргүүллээ. Хариу өгөхгүй бол хоёр өдөр суулт зарлахаас гадна тэмцлийн дараагийн шатанд шилжихээ мэдэгдсэн юм.

 

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419