"Америкт коронавирусийн эх үүсвэрийн судалгаа хийх ёстой" гэжээ
"ДЭМБ АНУ-д коронавирусийн эх үүсвэрийн судалгаа хийх ёстой гэж бодож байна уу?" гэсэн санал асуулгад оролцогчдын 83.1 хувь нь хятад, англи, испани, франц, орос хэлээр: "Тийм ээ, Америкт коронавирусийн эх үүсвэрийн судалгаа хийх ёстой" хэмээн хариулжээ.
Тодруулбал CGTN-ын судалгааны төв 7-р сарын 30-нд НҮБ-ын албан ёсны зургаан хэлээр Youtube, Twitter, Facebook, WeContact, Weibo, WeChat зэрэг сүлжээг ашиглан олон нийтийн санал асуулга явуулсан бөгөөд санал асуулгад оролцогчид дээрх хариуг өгчээ.
2019 оны 7-р сараас эхлэн Америкийн Виржинья мужид амьсгалын замын үл мэдэгдэх өвчин гарсан, Висконсин мужид "Электрон тамхины уушгины хатгаа" гарсан, мөн оны 7-р сард Детрик биологийн лабораторийг АНУ хаасан, 2019 оны 12-р сараас 2020 оны 1-р сард хүртэлх хугацаанд Америкийн 9 муж улсын иргэдийн цусны дээжид хийсэн шинжилгээгээр 106 хүнээс Ковид-19 халдварын эерэг хариу гарсан зэрэг мэдээллийг олон орны интернет ашиглагчид уншсанаа мөн энэ үеэр дурьдсан байв.