Солонгосын телевиз Итали улсыг Пиццатай зүйрлсэндээ уучлалт гуйжээ
Италийг пиццагаар, Румын улсыг дракулагаар, Украйн улсыг Чернобилээр.
Эдгээр зургуудыг Өмнөд Солонгосын телевиз Токиогийн Олимпын Тэмцээний нээлтийн үеэр улс орнуудыг харуулжээ.
MBC телевиз уг үйлдэл нь олон нийтийн зүгээс “доромжилсон”, “утгагүй” хэмээн шүүмжлэл хүлээн авсныхаа дараа уучлалт гуйсан байна.
Тус телевизийн зүгээс уг үйлдэл нь нээлтийн үйл ажиллагааны үед үзэгчдэд улс орнуудыг илүү түргэн хугацаанд ойлгуулах, мэдүүлэх зорилготой байсан гэж тайлбарласан ч энэ нь “уучлашгүй алдаа” хэмээн хүлээн зөвшөөрчээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр MBC-ийн захирал Пак Сүн-Жае уучлалт гуйж телевиз нь “Олимпын гол зорилго болох эв найрамдал, нэгдмэл байдал гэдэг үзэл санаанд сөргөөр нөлөөлсөн” хэмээн уучлалт гуйсан байна.
Жишээ нь Гайти улсын тамирчид гарах үеэр дэлгэцийн дор титрээр “улс төрийн тогтворгүй байдалтай улс” хэмээн гаргасан байна. Сирийн баг тамирчид гарах үеэр мөн иргэний д а- й н 10 жил үргэлжилж байгаа гэх мэтээр гарсан ажээ.
“Тэд Google-ээс Итали гэж хайгаад хамгийн эхэнд гарч ирсэн зургийг нь сонгоод оруулчихсан юм уу?” гэж нэгэн хэрэглэгч Твиттерт жиргэжээ. Зарим хэрэглэгчид үүнийг нь улам хөгжүүлж бусад улс орнуудад ямар зураг ашиглах ёстой талаар ярилцсан байна.
Зарим нь Норвеги улсад Яргай загас байж болно хэмээн саналаа хэлэв. MBC телевиз өмнө нь бас “асуудал”-д орж байсан юм. Тэд 2008 оны Бээжингийн Олимпын үеэр мөн ийм үйлдэл хийж улмаар торгуулсан билээ. Тэд Зимбаб улс гарах үеэр “гам ши-гийг хэмжээний инфляцитай улс” хэмээн тайлбар оруулж байсан ажээ.