Н.Байгалмаагийн ээж "Цэнхэр үст" Э.Цэрэндолгорыг шүүхэд өгчээ
Н.Байгалмаа бүсгүй амиа алдаад хоёр сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа. Өнгөрөгч тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Нийслэлийн Налайх дүүрэг дэх таван ханатай гэртээ галд өртөж амиа алдсан билээ.
Талийгаачийн хадам ээж, иргэн Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудастаа талийгаачийг амиа алдах үедээ ганцаараа бус иргэн Э гэх хүнтэй хамт амиа алдсан, урд өдөр нь маш их архидалт болсон хэмээх зүйлсийг эх сурвалжаараа дамжуулан мэдсэн тухайгаа бичиж байв. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү үгүйсгэсэн.
Уг асуудлаар талийгаачийн ээж Ж.Норжмаа, охиныг нь гүтгэж, нэр хүндэд нь халдсан үндэслэлээр иргэн Э.Цэрэндолгорыг шүүхэд өгсөн тухай эх сурвалж мэдээллээ
Иргэн Ж.Норжмаа, Э.Цэрэндолгорыг шүүхэд өгсөн эсэхийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс асуухад, “Энэ тухай мэдээлэлгүй байна. Цагдаагийн байгууллагаас зохих мэдээллээ хийсэн” гэсэн хариу өгчээ.