Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл өгч байна.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Өнгөрсөн хоногт Улаанбаатарт коронавируст халдварын 398, орон нутагт 896 тохиолдол батлагдсан.
Шинээр илэрсэн халдварын 70 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Сүүлийн хоногуудад орон нутагт батлагдах халдварын тоо тогтмол өсөж байна.
Ялангуяа Баян-Өлгий, Дархан-Уул аймагт халдварын тохиолдол ихээр нэмэгдэж байна" гэв.
Харамсалтай нь коронавируст халдварын улмаас эмчлүүлж байсан долоон иргэн өчигдөр нас баржээ. Нас баралтын 2-3 нь орон нутагт гарсан гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр хэлэв.