Өнгөрсөн 24 цагт 1231 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ
ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1231 хүнээс халдвар илэрчээ. Улмаар Монгол Улсад бүртгэгдсэн нийт коронавирусийн тохиолдол 161575 болов. Харин “Ковид-19” цар тахлын хүндрэлийн улмаас зургаан хүн амиа алдаж, улсын хэмжээнд нийт 802 коронавирусийн хүндрэлээр эндээд байгаа юм.
Шинээр коронавирусийн халдвар нь батлагдсан 1231 хүнээс Улаанбаатарт 496, орон нутагт 734, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн байна.