200 сая төгрөгийн хахуулийн хэрэгт нэр холбогдож байсан “Ялгуусан” ХХК-ийн жолооч нар нэгнийгээ индүүдлэгийн машинаар дайрчээ
Шинэ гүүрний зам засварын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Ялгуусан” ХХК-ийн ажлын талбайд өчигдөр нэгэн ноцтой осол гарлаа. Зам засварын ажлыг гүйцэтгэж байсан “Ялгуусан” компанийн индүүний машинд тус компанийн ажилтан 40 орчим настай эрэгтэй дайруулж нас барсан ноцтой осол гарсан байна.
Ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа бөгөөд эхний дүгнэлтээр хөдөлмөрийн аюулгүй байдлын хамгаалалт алдагдсан байж болзошгүй байна. “Ялгуусан” ХХК-ийн удирдлагууд коронавирусын халдвар аван тусгаарлалтад байх үеэр ажлын талбайд ийм ноцтой осол гарч, эрдэнэт хүний амь эрсэдлээ.
“Ялгуусан” ХХК-ийн хувьд замын тендерүүдэд оролцож олон ажил авдаг. Хэл амтайхан гүйцэтгэдэг гэдгээрээ “алдартай”. Тус компанийн захирлаар ажилладаг Л.Санжаадоржийн хувьд Зам тээврийн сайд асан Д.Ганбатад 200 сая төгрөгийн авилга өгсөн байж магадгүй гэж АТГ-т шалгагдаж байсан нэгэн.
“Ялгуусан” компани нь замын тендер аваад ажлын явцдаа төсвөө нэмүүлдэг хэмээн хэл аманд их өртдөг. Ингэж нэмүүлэхийн тулд албан тушаалтнуудад авлига өгдөг байж болзошгүй хэмээн Авлигатай тэмцэх газрын хараанд өртдөг компани юм.