Монголын кино урлагийг дэмжих анхны хууль

2021-07-27, 10:47 Цаг үе 430 0
Монголын кино урлагийг дэмжих анхны хууль

Монголчууд кино урлагтаа хайртай ард түмэн.  Манай улсад 1930-аад оны эхэн үеэс дэлгэцийн урлаг орж ирж, хожуу ч гэсэн хурдацтай хөгжсөн байдаг. Тэгвэл хаврын чуулганы бас нэгэн онцлог нь Кино урлагийг дэмжих тухай хуулийг соёрхон баталсанд байв. Энэ нь Монголын анхны Киноны тухай хууль болж боллоо. Кино урлагийг дэмжих тухай хуулийн онцлогуудаас тоймлон хүргэж байна.

 

Зураг авалтын бааз сууриудад дэмжлэг үзүүлнэ

Кино урлаг, ялангуяа түүхэн кинонд тухайн цаг үеийнх нь орчин нөхцөл, ард иргэд, нийгмийн байдал, хүмүүсийн эдэлж хэрэглэж байгаа зүйлсийг харуулах нь  чухал.  Энэ нь үзэгчдэд илүү үнэмшилтэй, мөн түүхэн талдаа өгөөжтэй бүтээл төрөх чухал үзүүлэлт юм.  Тухайлбал,  Богд хааны ордон музей нь XX зууны эхэн үеийн Богдхаант Монгол Улсын түүхийг яг чигээр нь үнэт өв болгон хадгалан үлдсэнээрээ онцлогтой.  Энэ нь нэг талаараа кино урлагт  томоохон бааз суурь болж иржээ. Богдхааны ордон музейд 1945 онд  “Цогт тайж” киног хийжээ.  Зураг авалт, кино жүжигчдийн эдлэл хэрэглэл гээд бүгдийг нь энэ музейн алтан хөмрөгөөс ашигласан байна.  Тиймдээ ч “Цогт тайж” кино нь илүү амьд, хүмүүсийн сэтгэлд дотно түүхэн ач холбогдолтой бүтээл болж чадсан биз.   Түүнээс хойш олон түүхэн бүтээл энэ музейгээс төрсөн.  Орчин үеийн кино уран бүтээлээс дурдвал “Богд хаан” киног мөн л энэ музейн бааз суурийг ашиглан хийсэн юм байна.  Тэгвэл  Кино урлагийг дэмжих хуулийн нэг чухал заалт нь кино үйлдвэрлэлд шаардагдах дэд бүтцийг бий болгох, техник технологийг сайжруулахад хөрөнгө оруулалт, татвар, санхүү болон бусад хэлбэрээр төрөөс дэмжлэг үзүүлэх тухай заажээ.  Энэ нь кино бүтээгч нар болон Богд хааны ордон музей шиг кино урлагийн бааз суурь болж буй түүхэн газруудад ч чухал ач холбогдолтой хуулийн заалт болжээ.

 

Кино урлагийг дэмжих сантай болно

Кино урлагийг дэмжих тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт Кино урлагийг дэмжих сан байгуулахаар тусгасан. Сангийн хөрөнгийг эргэн төлөгдөх зээлийн хэлбэрээр болон, эргэн төлөгдөхгүй санхүүжилт гэсэн хоёр ангиллаар кино бүтээлд зарцуулах юм байна.

 

Эргэн төлөгдөх санхүүжилтэд

♦ Монголын түүх, соёл, ахуй амьдралыг харуулах, эсхүл хүүхдийн хүмүүжил, төлөвшил, эрүүл амьдрах дадал бий болгоход эерэгээр нөлөөлөх хүүхэд, залуучуудад зориулсан уран сайхны болон баримтат кино, эсхүл арт кино бүтээх;

♦ Монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэх;

♦ Олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулах;

♦ Кино урлагийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг багтжээ.

 

Харин хөнгөлөлттэй зээлийг

♦ түүхэн, хүүхэд, залуучуудад зориулсан болон арт киног тусгайлан дэмжихээр зааснаас бусад кино бүтээх;

♦ кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн шинэ техник, технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэх бол авч болохоор хуульд тусгажээ.

Үндэсний зөвлөл:  Сангийн хөрөнгийг захиран зарцуулна

Хуулийн хүрээнд Соёлын яамны дэргэд Кино урлагийн зөвлөл байгуулна.  Зөвлөл нь дарга, 10 гишүүнтэй. Гишүүний 70 хувь  салбарын ТББ-ын төлөөлөл, уран бүтээлчид байх бөгөөд  зөвхөн дарга нь  төрийн албан хаагч байхаар заажээ. Улмаар тус зөвлөл нь кино үйлдвэрлэлийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн төслийг боловсруулахад оролцох, Монгол Улсын нутаг дэвсгэрт кино үйлдвэрлэх зорилгоор гадаадын иргэн, хуулийн этгээд зураг авалт хийхэд зөвшөөрөл олгох,  кино бүтээх зардлын буцаан олголтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд санал, дүгнэлт гаргах, Кино урлагийн дэмжих сангийн санхүүжилт, дэмжлэг үзүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, кино түгээлтэд баримтлах насны ангилал тогтоох, гадаад, дотоодын кино арга хэмжээнд монгол киног оролцуулах, нэр дэвшүүлэхэд санал өгөх, мэдээллийн санг эрхлэн хөтлөх зэрэг үйл ажиллагааг явуулах юм.

 

Хуулийн зарчим:

♦ Төрөөс үзүүлэх дэмжлэг нь ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, шударга байх;

♦ Төрөөс дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа нь хялбаршуулсан зохицуулалт бүхий, ойлгомжтой, энгийн байх;

♦ Хуулиар хориглосноос бусад уран бүтээлчийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлахгүй байх гэжээ.

Экспертийн үг

Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн: Зөвлөлийн 70 хувь нь уран бүтээлчид байна

 

-Энэ хууль 21 заалт, долоон бүлэгтэй. Гол концевци нь кино урлагийг дэмжих, хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг олон улсын стандартад хүргэх юм.  Кино урлагийг эдийн засгийн эргэлтэд оруулж, дэлхий жишигт хүргэхийг зорилгоо болгосон.  Бид хуулийн төслийг боловсруулахдаа уран бүтээлчдийнхээ тулгамдсан асуудлуудыг бүгдийг нь судалж, хэлэлцүүлсэн байгаа.  Мөн ажлын хэсэгт  УИХ-ын гишүүдээс гадна, кино урлагийн үе үеийн төлөөллүүд орж ажилласнаараа нэлээд нямбай, чамбай, мэргэжлийн хууль болж чадсан.  Одоо Кино урлагийг дэмжих хууль маань хэрэгжээд эхлэхээр дагалдах хууль, журамд өөрчлөлт оруулах асуудал бий.  Хуулийн хэлэлцүүлгийн хугацаанд нэг асуудал нэлээд хүчтэй яригдаж байв.  Энэ бол Кино урлагийг дэмжих зөвлөл байгуулах юм. Энэ зөвлөл нь 11 хүний бүрэлдэхүүнтэй.  Бүрэлдэхүүний 70 хувийг кино уран бүтээлчид маань бүрдүүлэхээр заасан нь чухал ач холбогдолтой боллоо.

Найруулагч А.Миеэгомбо: Уран бүтээлчдэд татварын буцаалт олгохоор болжээ

-Кино урлагийг дэмжих хууль нь их олон жилийн настай хууль. Анх 2011 онд санаачлага нь гарч, 2012 онд хуулийн төслийн ажлын хэсэг байгуулж, 2015 оноос анхны хувилбар нь гарч байсан. Ингээд өнгөрсөн 10 орчим жил гурван Засгийн газар, дөрвөн ажлын хэсэг хуулийн төсөл дээр  ажилласан түүхтэй.  Хуулийн хүрээнд Кино урлагийг дэмжих сан гэж байгуулна гэсэн байна.  Эргэн төлөгдөх болон эргэн төлөгдөхгүй гэсэн нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.  Арилжааны бүтээлүүдэд эргэн төлөгдөхөөр, артхаус чиглэлийн бүтээлүүдэд эргэн төлөгдөхгүй нөхцлөөр зээл олгох юм байна.  Үүнийг уран бүтээлч хүний хувьд талархан хүлээж авч байна.  Мөн Кино урлагийг дэмжих сангийн захиран зарцуулах хөрөнгийг Кино урлагийн Үндэсний зөвлөл байгуулж ажиллахаар тусгажээ.  Түүнчлэн кино урлагийн мэдээллийн сан гэх чухал заалт орж ирсэн байна.  Энэ санд Монголд бүтээгдэж байгаа кино бүтээлүүдийг баримтжуулж, эх орондоо болон олон улсад сурталчилах ажил хийгдэх юм байна. Мөн киноны татварын буцаан олголт гэсэн заалт оржээ.  Энэ нь гадаадаас ирж кино бүтээж байгаа болон  монголын уран бүтээлчид гадны уран бүтээлчидтэй хамтран кино хийхдээ 500 мянган ам.доллараас дээш хөрөнгө зарцуулсан нь баримтаар нотлогдвол 30 хувийг эргүүлж олгохоор заасан нь олон улсын уран бүтээлчдийг  Монгол руу татах чухал заалт болжээ.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419