"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаярыг чөлөөлж, оронд нь МАН-ын Нарийн Бичгийн Дарга асан Ц.Бат-Энхийг томилж буй ажээ. Хуулийн дагуу "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн Ерөнхий Захирал Х.Бадамсүрэн уг шийдвэрийг гаргахын тулд Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газартай зөвшилцөх учиртай.
Тэгвэл өнгөрсөн Баасан гарагт "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлаар Ц.Бат-Энхийг томилохыг ТӨБЗГ хүлээн зөвшөөрчээ.
Ц.Бат-Энх нь 1996 онд "Монгол бизнес" дээд сургууль төгссөн.
"Симба" корпорацийн дэд захирал, Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын дэд дарга, Зам Тээвэр, Аялал Жуулчлалын Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга, "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогч, МАН-ын Нарийн Бичгийн Даргаар ажиллаж байсан.
Тэрээр УИХ-ын гишүүн асан Ц.Батаагийн төрсөн дүү юм.