Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг Их Монголын гудамжинд "Мерседес Бенз Жи-500" маркийн автомашин "Тоёота Премио" загварын автомашинтай мөргөлдөж нэг хүний амь хохирсон хэрэг 2020.01.16-нд гарч байсан.
Тэгвэл уг хэрэгт буруутгагдан ял сонссон жүжигчин Г.Ананд "Өршөөлийн хууль"-нд хамрагдаж суллагджээ. Тодруулбал, шүүх хурал нь дөнгөж сая Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон байна. Г.Ананд нь өнгөрсөн оны нэгдүгээр сарын 31-нд шүүхээс 3 жилийн хорих ял сонссон бөгөөд ийнхүү жил долоон сарын дараа Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан батлагдсан өршөөлийн хуулиар суллагдаж байна.