Маргааш тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Долдугаар сарын 24-ний Бямба гарагт бүх нийтийн ажлын өдөр. Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр маргааш тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчилнэ.
Засгийн газраас долдугаар сарын 16-ны ажлын өдрийг амралтын өдөр болгосон. Ингэхдээ долдугаар сарын 24-нийг ажлын өдөр болгон шилжүүлсэн билээ.
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын тухайд Бямба гараг ажлын өдөр ч хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийжээ.