Хөзрийн хаан, хатан, боолд хэнийг дүрсэлсэн байдаг вэ?
"Парисын загвар"хэмээн нэрлэгддэг хөзрийг нэрт зураач Гектор де Труа 17 р зууны дунд үед урлан бүтээж эдүгээ бидэнд тэр хэвээр уламжлагдан ирсэн ажээ. Уран бүтээлч газрын зургийг үндэслэн бүтээсэн энэ бүтээл нь Парисын загварын зурагтай ба 32 ширхэг, хөзрийн заавар Франц хэл дээр хамгийн түгээмэл байдаг.
Хөзрийн зургийг хийсвэр гэдэг ч хаад, хатад, боолуудын зураг бодит хүмүүс байдаг аж.
- Бундын ноён~ Их Карл хаан
- Гилийн ноён~ Давид хаан
- Дөрвөлжингийн ноён ~ Юлий Цезарь
- Цэцгийн ноён - Александр Македонский
- Бундын Хатан ~ Юдифь. Энэ бүсгүй бол Елена Троянская ба Карфагенийг үндэслэгч Дидона.
- Гилийн Хатан ~ Афина Паллада гэдэг ч зарим нь Жанна Д Арк хэмээдэг.
- Дөрвөлжингийн хатан - Рахель. Библи судрын тэмдэгт
- Цэцгийн хатан ~ Аргина. Францын хааны татвар эм. Сонирхолтой нь: ариун журамт Лукреций, сэтгэл татам Филона Гекубаг бэлэг тэмдэг болгон дүрслэсэн нь бас байдаг гэнэ.
- Бундын боол ~ Этьен де Виньоль. ("Уур хилэнт" хочит Ла Гир ). Жана Д Аркийн зөвлөх, ардын баатар.
- Гилийн боол~ Ожье ( Огиер)
Их Карл хааны ихэр, Данийн үндэсний баатар.
Дөрвөлжингийн боол~ Гектор. Трояны хан хүү, Гектор де Марэ нь рыцарь Ланселотын ах.
Цэцгийн боол ~ Рыцарь Ланселот.
Хөзөр тоглохдоо нэг сонирхоход та хэрхэн тулалдаж буйг анзаарах болно.
Р.Сайхан-Уул